Конвейерийн төгс шийдлийг Монголд нэвтрүүлнэ

A- A A+


Photo

Уул уурхай, жрчим хүчний салбарт ашиглах Япон улсын “Ёшина раббер индустрал” компанид үйлдвэрлэсэн олон улсын чанарын ISO 9001:2008 сертификат бүхий дэвшилтэд  шинэ технологи болох хүйтэнд тэсвэртэй хуванцар ролек ременийг Монгол Улсад нийлүүлэх албан ёсны эрхийг “Монничикон трейд” ХХК хүлээн авлаа.

Монничикон трейд” ХХК нь анх 2003 онд конвейерийн тоног төхөөрөмжийн имдорт худалдаа, засвар үйлчилгээ, зураг төсөл, угсралтын чиглэлээр байгуулагджээ.

Өнгөрсөн хугацаанд  Багануур ХК, Шивээ-Овоо ХК-иудад баригдсан нүүрс бутлан ачих байгууламжуудын ажилд оролцож, засвар үйлчилгээ, ашиглэлт, сэлбэг материалын хангалтын ажлыг гүйцэтгэжээ.

Хамгийн сүүлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур ХК-ний нүүрс бумлан ачих I хэсгийн нүүрс шигшин ялгах өргөтгөлийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна. Энэ байгууламжийн ажилд  Япон улсын “Ёшина раббер индустрал” компанид үйлдвэрлэсэн хуванцар ролек, ременийг анхн удаа ашиглажээ. Энэ бүтээгдэхүүн нь манай орны эрс тэрс уур амьсгалд бүрэн зохицсон, ялангуяа өвлийн тэсгим 45 хэмийн хүйтэнд хэвийн ажилладаг өндөр технологитой юм байна.

 “Монничикон трейд” ХХК нь Япон улсын “Ёшина раббер индустрал” компаний албан ёсны дистрибютер болсонтой холбогдуулан хүндэтгэлийн үйл ажиллагааг Сэүл ресторанд зохион байгуулж хамтран ажилладаг эрчим хүч, уул уурхайн байгууллагууд, холбогдох яам, гарын төлөөллийг урин оролцууллаа. Энэ үеэр Япон улсын “Ёшина раббер индустрал” компанийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж үзүүллээ.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ