Эрчим хүчний сайд М.Сономпил Буриадын Шадар сайдтай уулзлаа

A- A A+


Photo

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүний орлогч, Буриад Улсын Засгийн газар-Ерөнхийлөгчийн захиргааны дарга П.Л.Носковыг өнөөдөр \2012.09.21\ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Буриад Улсын Ардын Хурлын дэд дарга А.С.Коренев, Улаан-Үд хотын орлогч дарга И.Зураев, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Жаргал болон Бүгд Найрамдах Буриад Улсын хот, дүүргийн орлогч дарга нар оролцов.     
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил эдийн засгийн өсөлт нь эрчим хүчний хангамжийг сайжруулахыг шаардаж буй энэ үед ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний найдвартай байдал, нийлүүлэлтийн хэмжээг ихэсгэх асуудал чухал байгааг онцлон энэ асуудлаар ойрын үед дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна гэв. Мөн Шинэчлэлийн Засгийн газар нар, салхи, усны эрчим хүчийг ашиглахыг тэргүүн зэрэгт тавьж байна. Энэ хүрээнд Сэлэнгийн сав газарт усан цахилгаан станц барих асуудлыг Дэлхийн банкны санхүүжилтээр судалж байгааг мэдэгдэв.
Буриадын Засгийн газрын тэргүүний орлогч П.Л.Носков, усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын байгууллагын оролцоотой хийж байгааг сайшаагаад, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт зохион байгуулах, Буриад, Монголын иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлыг хөндлөө.
 
Редактор Л.Жаргалмаа

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ