Туршилтын явцтай танилцлаа

A- A A+


Photo

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын айл өрхийн халаалтыг шийдвэрлэх зорилгоор шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх туршилтыг 2014 оны хоёрдугаар сарын 24-нээс эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын 2 айлд, Эрдэнэт хотод мөн 1 айлд тус тус хийж байгаа юм.  

Тэдгээрийн нэг болох нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-94 тоот хашаанд оршин суух иргэн Я.Хаймчигийн өвлийн байшин, таван ханатай гэрт хийж байгаа туршилтын ажилтай Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга  П.Товуудорж, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг нар танилцлаа.

Норвегийн инженэр, зохион бүтээгч Хелге Карлсентой хамтран Эрчим корпорацийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хийж  байгаа туршилтын хүрээнд өдрийн цагт нарны эрчим хүчийг ашиглан дулаан агаар гаргах төхөрөөмжийг монгол гэр, өвлийн байшинд суурилуулснаар нүүрсний хэрэглээг 1/3-ээр бууруулж болохыг тогтоожээ. Энэ төхөөрөмжийн дулаан ялгаруулах чадал нь нь нарны илчлэг, тусгалын тунгалаг байдал, төхөөрөмж дээр тогтсон тортог зэргээс хамаарч 21 хувийн хэлбэлзэлтэй байдаг  ажээ. Туршилтын хугацаанд 50 градус хүртэл дулаан агаар гаргаж байсан тухай эрдэмтэд хэлж байлаа.

Норвеги улсад  1 ам дөрвөлжин талбайг халаахад 65 квт/цаг эрчим хүч зарцуулдаг бол Улаанбаатар хотод бараг 3-10 дахин их эрчим хүч зарцуулж байгааг МУИС-ийн багш Б.Амарбаяр хэллээ.   Нарны эрчим хүчийг ашиглан дулаан агаар гаргах төхөөрөмжийг,  гэр байшинг дулаалах технологитой хавсран гүйцэтгэх нь илүү үр дүнтэй болохыг  Норвегийн эрдэмтэн Хелге Карлсен  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвт хэллээ. Учир нь манайд монгол гэрийн тооно, шалаар, өвлийн байшинд  шал, цонхоор их хэмжээний дулаан алдагдаж байгааг тэр тооцож гаргажээ.

Туршилтын үр дүнг нарийн тооцож, дэлгэрэнгүй тайлан бэлтгэж ойрын хугацаанд танилцуулахыг  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв Эрчим корпорацийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаад үүрэг болголоо. Дашрамд дурдахад Монгол Улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа энэ үед бас нэг оновчтой шийдлийн нэгийг энэ туршилтын үр дүнд гаргаж болох юм гэж ЭХЯ-ны удирдлагууд найдаж байгаа юм.  

 

      

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ