Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын гишүүн, Европын холбооны дэд дарга Ярослав Добрава тэргүүтэй Чехийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сенатын гишүүн Ярослав Добравагийн хамт Чех-Зүүн Азийн худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клеска оролцов.

Чехийн төлөөлөгчид Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж нар, салхи, усны бүхий л эх үүсвэрийг барьж байгуулах боломж, туршлага тус улсын компаниудад байгааг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэлээ.

Төрийн нарийн бичгийн  дарга Д.Дэлгэрцогт тус улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж буй төслүүдийг дурьдаад Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана ГоролловаЭрчим хүчний сайд М.Сономпилтэй хэдхэн хоногийн өмнө уулзаж Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлийн ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй асуудлаар ярилцсанаа тэмдэглээд энэхүү салбарт цаашдын хамтын ажиллагаа нээлттэй бөгөөд Орхон аймагт усан цэнэгт цахилгаан станц барьж байгуулахад БНЧЦ-ын компаниуд оролцож болохыг хэллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ