ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ДЭД САЙД “ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+


Photo

Дэлхийд байгаль орчинд ээлтэй, нүүрсний нөөцөө дотооддоо ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэж чадсан ихээхэн туршлагатай улс орон болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant нь тус улсын уул уурхайн яамны 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэтийн зорилттой танилцлаа.

Тус нүүрсний уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3%,  эрчим хүчний хэрэглээний 70.0%-ийг дангаараа үйлдвэрлэж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0%-ийг хангаж байгаа дотоодын нүүрсний 2 дахь том нийлүүлэгч бөгөөд 2014 онд төслийнхөө хүчин чадалд хүргэн 2 сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна.

ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant тэрбээр өөрийн оронд амжилттай хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологийг хэрхэн нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатартай харилцан санал солилцож, энэхүү айлчлалын үр дүнд харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно хэмээн онцлон тэмдэглэлээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ