ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх төслийн хүрээнд эхний тоног төхөөрөмжийг суурилуулахад бэлэн боллоо

A- A A+


Photo

ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх төслийн хүрээнд эхний тоног төхөөрөмжийг суурилуулахад бэлэн боллоо.

          Устөрөгчийн хөргөлт бүхий ТВФ-125-2У3 турбогенераторыг ОХУ-ын Новосибирск хотын “ЭЛСИБ” компанид үйлдвэрлэн тээвэрлэж ирснийг буулгах ажиллагаанд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй удирдах ажилтнууд оролцов. 115 тонн жинтэй генераторын статор, 33,5 тонн жинтэй генераторын роторыг  100 тонн даацтай хоёр автокраныг ашиглан статор, роторыг амжилттай буулгав.

Энэхүү төслийн тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг Эрчим хүчний сайд М.Сономпил УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан билээ.

          Цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл одоогийн байдлаар 46 хувьтай явагдаж байгаа бол турбины үйлдвэрлэл газар дээрээ 90 орчим хувьтай байгааг гүйцэтгэх захирал Б.Цэвээн мэдээлж “өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлүүлэх саналыг  Их хурлаас зөвшөөрч 2 тогтоол баталсан. Энэ дагуу тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн нь томоохон дэмжлэг болсон гэлээ.

          Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж байгааг үндэслэнМонгол Улсын Засгийн газрын тогтоолоор “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх шийдвэрүүд гарснаар 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө төслийг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ