“Ус ба эрчим хүч” хэлэлцүүлэг боллоо

A- A A+


Photo

НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” хэмээн  тэмдэглэж  байгаа бөгөөд 2014 онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриаг дэвшүүлсэн байна.

Эрчим хүчний яамнаас Усны үндэсний хороотой хамтран “Ус ба эрчим хүч” уриан дор Дулааны цахилгаан станц,  Усан цахилгаан станц, Дулааны шугам сүлжээний усны хэрэглээ, усыг хэмнэх, зүй зохистой ашиглах талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж шинэ техник технологи, туршлагаа солилцлоо. Хэлэлцүүлэгт “Монгол ус” ТӨҮГ, Усны үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтнүүдээс гадна эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд оролцож усны хэрэглээгээ хэмнэх талаар авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав.

Эрчим хүчний үйлдвэр, компаниуд усыг хэмнэх зорилгоор олон ажлуудыг санаачлан   хэрэгжүүлж байгааг ЭХЯамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Түлш, дулааны хэлтсийн дарга Т.Батдондог илтгэлдээ дурдаж байлаа. Дулааны цахилгаан станцууд усны хэрэглээнд хяналт тавихын тулд цех бүрт хэмжүүр байрлуулж,зуухны үнс барих төхөөрөмжид үнсэн сангийн тунгаагдсан усыг дахин ашиглах, цацруулах бассейныг алдагдал багатай хөргөх цамхагаар солих, хөргөх цамхагуудад засвар шинэчлэлтийг хийж усны зарцуулалтыг бууруулахзэрэг олон арга хэмжээ авч байгаа аж.

Тухайлбал, Дарханы дулааны шугам сүлжээ ХК болон Багануурын дулааны станц нь дулаан хангамжийн нээлттэй системийг хаалттай системд шилжүүлсэн, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”, “Даланзадгадын дулааны цахилгаан станц”, “ДЦС-4”ХК-иуд ус бэлтгэхдээ эсрэг осмосын төхөөрөмжийг суурилуулсан зэрэг бодит хэмнэлт байгааг усны мэргэжилтнүүд онцолж байна. Мөн хэлэлцүүлгийн үеэр  “Усны эрчим хүч ашиглалт дэлхий дахинд ба Монголд” сэдвээр “Усны эрчим” ХХК-ийн захирал Б.Дагвадорж, Усны эрчим хүчинд ашиглаж байгаа шинэ технологийн тухай ШУТИС-ийн багш доктор, профессор н.Басандорж нар илтгэл тавьсан юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ