Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлын гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор 2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын найман ажлыг  хэрэгжүүлэхэд бэлэн болж ЭХЯ, Монгол Улсын Хөгжлийн банк, аж гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сар 3-ний өдөр боллоо.

Шинэчлэлийн Засгийн газрын “Утаагүй Улаанбаатар”, “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Орон сууцжуулах” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах үүднээс Эрчим хүчний яам нь 2014 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод 300 Гкал хүчин чадалтай “Амгалан” дулааны станц, “Дулааны Цахилгаан Станц -3” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл, “Дулааны Цахилгаан Станц -4” ТӨХК-ийн 100 МВт-ын өргөтгөл, “Дулааны Цахилгаан Станц -4” ТӨХК-ийн 210 МВт-ын дэд станц шинээр баригдаж байгаа ба цахилгааны суурилагдсан хүчин чадал 173 МВт, дулааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 588 Гкал –аар тус тус нэмэгдэх юм.  

Гэрээнд гарын үсэг зурах үеэр  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат,  тус банкнаас санхүүжүүлж байгаа төслүүдээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлууд шуурхай гүйцэтгэлтэй байгааг онцоллоо.

Одоогийн цахилгаан, дулааны шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар нь шинээр нэмэгдсэн эрчим хүчний ачааллыг дамжуулах, түгээхэд бүрэн хүрэлцэхгүй болох учир шинэ ажлуудыг цаг алдалгүйгээр хийх хариуцлагатай үүрэг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд оногдож байна..

Эрчим хүчний яамны захиалгаар эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь улс орны эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дулаан цахилгаанаар хэрэглэгчдийг найдвартай хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болох юм. Гүйцэтгэгчээр  доорхи үндэсний хөрөнгө оруулалттай  аж ахуйн нэгж, түншлэлүүд оролцож байна.

1.  "Нью Прогресс" ХХК;

2.  "М-Си-Эс Интернэйшнл" ХХК;

3.  "Энергосервисмонтаж" ХХК;

4.  "Альянс-Тех" ХХК болон "Тэргүүн инвест" ХХК-ийн түншлэл;

5.  "Мегадэнки" ХХК болон "Смарт-Крафт" ХХК-ийн түншлэл;

6.  "БСД-Од" ХХК;

7.  "Гкал" ХХК;

8.  “Хасу мегаватт” ХХК. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ