Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд зориулсан “Улаанбаатар 2012” спортын наадам амжилттай болж өндөрлөлөө
Уг наадамд Эрчим хүчний салбарын нийт 33 байгууллагын 178 баг, 1095 тамирчин Шатар, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Биллъярд зэрэг 5 төрлөөр таван өдрийн турш өрсөлдлөө.
Тэмцээний нийлбэр дүнг бага онооны зарчмаар гаргасан ба нийт багийн дүнгээр Э.Түвшинчулуун захиралтай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 22 оноогоор тэргүүлж “ГРАНФРИ ЦОМ”, Б.Цэвээн захиралтай “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК 27 оноогоор 2-р байр, Ч.Саранжав захиралтай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 33 оноогоор 3-р байрыг тус тус эзэллээ.
Шатар:
1-р байр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК
2-р байр “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК
3-р байр “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК
Биллъярд:
1-р байр “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК
2-р байр “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК
3-р байр “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК
Ширээний теннис:
1-р байр “Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц” ТӨХК
2-р байр “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК
3-р байр “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК
Сагсан бөмбөг:
Эрэгтэй
1-р байр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК
2-р байр “Дулааны Цахилгаан Станц-3” ТӨХК
3-р байр “МЭЗ” ХХК
Эмэгтэй
1-байр “Эрдэс баялаг, Эрчим хүчний яам-Эрчим хүчний газар”
2-байр “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК
3-байр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК
Гар бөмбөг:
Эрэгтэй
1-р байр “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК
2-р байр “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК
3-р байр “Хасу-Мегаватт” ХХК
Эмэгтэй
1-р байр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК
2-р байр “Дулааны Цахилгаан Станц-4” ТӨХК
3-р байр “Дулаан Шарын Гол” ТӨХК
Монголын эрчим хүч, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны шагналыг “Дарханы дулааны цахилгаан станц” компанийн тамирчин Улсын аврага шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт гар бөмбөгийн спортын мастер Долгоржавын Сувдаа, “Дарханы дулааны цахилгаан станц” компанийн тамирчин спортын мастерын Б.Батсүх нар хүртсэн ба “Улаанбаатар 2012” спортын наадмын Ерөнхий шүүгчийн нэрэмжит шагналыг “Диспетчерийн үндэсний төв”-ийн тамирчин н.Баянцэцэг, “Улаанбаатар 2012” спортын наадамд өөрийн байгууллагын багаа мэргэжлийн бус тамирчдаар бүрдүүлж амжилттай оролцсон “Мятрашгүй, дайчин, тэмцэгч” багаар Дулааны 3 дугаар цахилгаан станцын гар бөмбөгийн эмэгтэй баг шалгарлаа.
“Улаанбаатар 2012” спортын наадамд амжилттай оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж цаашдын ажил, хөдөлмөрт тань амжилт хүсье!
ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗАР.




























Сэтгэгдэл