ӨВӨРХАНГАЙН ДС-ИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ТОДРУУЛНА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд М.Сономпил хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өвөрхангай аймгаас эхэллээ. Өвөрхангай аймаг бол дулааны станцгүй 10 аймгийн нэг юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжин сууршилт нэмэгдсэнээс аймгийн төв Арвайхээр хот 35 мянга гаруй оршин суугчтай болжээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр шинээр барилга орон сууц олноор баригдаж, тэр бүхэн нь хажуудаа өөр өөрийн гэсэн уурын зуухтай болсноор өнөөдөр Арвайхээр хотод 52 уурын зуух хар утаа суунагнуулж байна. Энэ утаа нь өвлийн улиралд Улаанбаатарынхаас дутахааргүй болсныг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас 9 аймагт дулааны станцыг концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийн эхний хэсгийг тусгаад байгаа юм. Эдгээрийн нэг нь Арвайхээр хотод баригдахаар болсон. Арвайхээр хотын хувьд Дулааны станц барих газар, дамжуулах шугам сүлжээ барих газар хангалттай, эрчим хүчний нүүрсийг ойроос татах боломжтой байгаа нь давуу тал юм.

Одоогоор Арвайхээрийн Дулааны станцын тендерт 4 компани ямар нэгэн хэмжээгээр оролцохоор саналаа өгсөн боловч эцсийн байдлаар шийдвэрээ гаргаж амжаагүй байгаа тухай ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар хэллээ. Ойрын хугацаанд тендер шалгаруулалтын ажлыг дуусгаж гэрээ хэлэлцээрийн ажилдаа орохыг Эрчим хүчний сайд үүрэг болголоо. Энэ дашрамд дурдахад Хэнтий, Дундговь, Төв аймгуудад баригдах Дулааны станцын гүйцэтгэх компаниуд тодорхой болоод байгаа юм.  

Арвайхээр хотод Дулааны станц баригдсанаар агаарын бохирдолыг 40 гаруй хувиар бууруулах боломжтой гэж аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Дулааны станц бол зөвхөн дулаан үйлдвэрлээд зогсохгүй үйлдвэрлэлийн уур гаргана. Ингэснээр аж үйлдвэр хөгжихөд ч эерэг нөлөө үзүүлнэ гэж тэр нэмж хэллээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ