Их-Уулын гүүрийг барихад Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд М.Сономпил хөдөө ажлынхаа томилолтын хүрээнд Завхан аймагт ажиллалаа. Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Эрчим хүчний сайд хэлэхдээ “Завхан аймгийн ДС-ын барилгын ажил удахгүй эхэлнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх энэ ажилд туршлагатай Нью Майнин ХХК шалгараад байгаа нь сайшаалтай. Энэ сарын 15 гэхэд гэрээ байгуулна. ДС барих газар, шугам сүлжээний трасыг чөлөөлөхөд орон нутгийн удирдлагууд хамтарч ажиллана гэдэгт найдаж байна. Энэ жилийн хувьд Завхан аймагт 1 тэрбум 683.0 сая төгрөгийг цахилгаан эрчим хүчний асуудалд зарцуулахаар төлөвлөсөн Үүнээс 400.0 сая төгрөгийг сум багийн 04-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлд зарцуулна. Тэлмэн-Могойн голын станц ашиглалтад орсноор Завхан аймгийн цахилгаан эрчим хүчний асуудал бүхэлдээ шийдэгдэнэ” гэв.

ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Батсайхан хэлэхдээ “Өнөөдөр Улиастай хотынхон 240 км холоос жилдээ 30-40 мянган тонн нүүрс татаж хэрэглэж байна. Цаашид шинэ ДС ашиглалтад орохоор 240-250 мянган тонн нүүрсний хэрэгцээ гарна. Үүнийг юуны өмнө шийдэх хэрэгтэй. Түүнчлэн нүүрс тээвэрлэх 40 км зам шинээр барих, Их-Уулын гүүрийг барихад Засгийн газраас дэмжлэг хэрэгтэй байна” гэв.

Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Дулааны цахилгаан станцыг барих, шугам сүлжээг сайжруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэв.

http://vip76.mn/content/23647

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ