Шинэ техник тоног төхөөрөмжөө танилцуулав

A- A A+


Photo

Линкс Поверкор ХХК-ны хамт олон монголын зах зээлд нийлүүлж байгаа бага оврын машинт техник болон барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа.

Дэлхийн зах зээлд нэр хүнд бүхий Bobcat, Doosan Sikaбрендийн бүтээгдэхүүнийг Линкс Поверкор ХХК-ны хамт олон монголын зах зээлд онцгой эрхтэйгээр нийлүүлж байгаа юм. Bobcat  компани нь бага оврын олон үйлдэлт ачигч машиныг үйлдвэрлэдэг. Европ болон Америкт нийт бага оврын тоног төхөөрөмжийн талаас дээш хувийг Bobcat компани нийлүүлдэг юм байна. “Bobcatачигч нь нийлмэл үзүүлэлтээрээ илүү хурдан, шуурхай, хүчтэй, хурд ихтэй машинууд юм. Уг машинд олон төрлийн хошуу залгаснаар эксковатар, молоток, өрөс, хөрөө, ПО, бульдозер, грейдер, шүүрдэгч, цас хусагч зэрэг 40 гаруй төрлийн ажлыг амжуулж бодлогоороо давуу юм” гэж Линкс Поверкор ХХК-ны захирал А.Гантулга хэллээ.

Бүтээгдэхүүн танилцуулах ёслолд Bobcatкомпанийн БНСУ дахь салбарын захирал оролцож  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.     

Bobcat, Doosan Sikaбрендийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах Линкс Поверкор ХХК байгуулагдаад удаагүй ч гэсэн Оюу толгойн бүтээн байгуулалт, Нарны гүүр, Салхитын цахилгаан станц,  Шангри–Ла  зочид буудлын барилгын ажилд бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож, үйлчлүүлэгчдийнхээ зүгээс талархал хүлээгээд байна. Цаашид барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт  бүтээгдэхүүнээ өргөн нийлүүлэх сонирхолтой байгаагаа Линкс Поверкор ХХК-ны захирал А.Гантулга хэллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ