БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ БАРИГДАХ УЦС-ЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

A- A A+


Photo

УИХ-ын дарга З.Энхболд Турк Улсын ZTM корпорацийн захирал Муслум Гундузыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачилгаар  Баян-Өлгий аймгийн төвөөс 30 гаруй км зайд Ногоон нуур сумын нутаг дэвсгэр “Тавалтайн хавцал” хэмээх газар 56 мВт хүчин чадалтай усан цахилгаан станц барих судалгааг Туркийн ZTM корпораци өөрийн хөрөнгөөр  хийж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм.

ZTM корпорацийн захирал Муслум Гундуз, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлээд компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав. Урьдчилсан тооцоогоор Баян-Өлгий аймгийн Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станц барихад 156 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд бүх судалгаа хийгдсэний дараа төсөвт өөрчлөлт орж магадгүйг тэрээр дуулгалаа. 1950-иад оноос Турк Улс усан цахилгаан станц барьж эхэлсэн бөгөөд одоогоор 500 гаруй усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулсан арвин туршлагатай юм байна.

УИХ-ын дарга, компанийн үйл ажиллагаанд амжилт хүсээд 3 дугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа усан цахилгаан станц барих газартай танилцсан. Энэ усан цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор Монгол Улсын баруун бүсийн хамгийн том усан цахилгаан станц болно хэмээгээд ажлаа хурдавчлах хэрэгтэйг онцоллоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ