Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр боллоо

A- A A+


Photo

УИХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татваруудаас чөлөөлөх төсөл юм. Хуулийн төслийн танилцуулгыг хийсний дараа төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Амгалан станц баригдсанаар зүүн чиглэлийн дулаан, бохир, цэвэр усаар хангагдана. Нийт 75 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард дуусгана гэсэн. Хугацаандаа ажлаа хийждуусах уу. Урд хөршийн компаниуд хийж байгаа учраас чанарын тал дээр ямар бодлого барьж байгаа вэ” гэсэн асуултад Эрчим хүчний сайд М.Сономпил “ Станцын ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж байна. Хугацаандаа орох бололцоотой. Техникийн хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад газрууд чанарт нь хяналт тавьж байна. Энэ төслийн хүрээнд хоёр хос шугам тавигдах ёстой.Хот болон ЭХЯ хамтран ажиллаж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “75 сая ам.долларыг Бондын мөнгөнөөс гаргаж байгаа юу. Бондын мөнгө бол хэзээ эргэн төлөх вэ” гэсэн асуултад Эрчим хүчний сайд М.Сономпил “Энэ төсөвийг Хөгжлийн банкны концессоор хийгдэж байгаа. 2015 онд төлбөрийг хийхээр тохиролцсон” гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Бүтээн байгуулалт нэрээр асуудал орж ирэх болгонд татвараас чөлөөлөх асуудал орж ирж байна. Улсын төсөвөөс гарж байгаа нөхцөлд заавал татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлээд яваад байх уу” Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд маш хүнд салбар. Эрчим хүчний үнэ тариф бага байдаг учраас хувийн хөрөнгө оруулалтаар буюу концессоор хийгдэж байгаа энэ үед татварын асуудал их хүнд байдаг. Цаашид V цахилгаан станц, Эгийн гол зэрэг томоохон станцуудыг барихад  татвараас чөлөөлөх төслүүдийг УИХ-аар батлуулна. Хувийн хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Арвин “Өнгөрсөн намрын чуулганаар ТЭЦ-4 цахилгаан станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн.  Энэ станцуудыг ажил юу болж байна вэ. Амгалан станцын дамжуулах шугамуудын ажлын явц ямар байгаа вэ” гэсэн асуултад Эрчим хүчний сайд М.Сономпил “ТЭЦ-4 суурийн ажил хийгдсэн. Тоног төхөөрөмж ирсэн учраас гурван сарын хугацаанд угсралтын ажил хийгдэнэ. Ирэх наймдугаар сараас эхлэн туршилтыг хийж эхэлнэ. Амгалан дулааны станцыг дагаад хоёр том шугам бий. Шугамын ажил тендер нь шалгараад ажил нь явж байгаа. Бусад салбарах шугам нь Барилга хот байгуулалтын яам хариуцаж байгаа” гэлээ. Гишүүд асуулт, санал хэлсний дараа Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ