Шинээр баригдсан Хөргөх цамхаг №4-ийг ашиглалтанд хүлээн авлаа
Манай компани өөрийн хөрөнгөөр 5/таван/ тэрбум төгрөгийн өртөгөөр барьж байгуулсан Хөргөх цамхагийг намрын адаг сарын шинийн 11 – ны өдөр буюу 2012 оны 10 – р сарын 25 – нд хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа болов.
Монгол Улсын эдийн засаг өсч тэлэхийн хэрээр Цахилгаан Эрчим Хүчний (ЦЭХ) хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ба нийт цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг “ДЦС-4” ТӨХК дангаараа үйлдвэрлэж байна. Нэгэнт өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахын тулд томоохон үйлдвэрлэгчийн хувьд, манай станц ЦЭХ-нийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн ба 2007 онд ПТ-80/100-130/13 маягийн турбин ст№5-ын хэвийн хүчин чадлыг, 2009 онд ПТ-80/100-130/13 маягийн турбин ст№6-ийн хэвийн хүчин чадлыг тус тус 20 Мегаватт-аар (МВт) нэмэгдүүлсэн.
Манай станцын суурилагдсан хүчин чадал 40 МВт-аар буюу 540 МВт-аас 580 МВт болон нэмэгдэж шинээр хөргөх цамхаг барих техникийн зайлшгүй шаардлага гарсан юм.
Хөргөх цамхаг №4-ийг бариулахаар 2010 оны 12-р сард нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Аненг Цахилгаан Станцын Тоног Төхөөрөмж Групп” болон “Шанши Хуатонг Эрчим Хүчний Инженеринг” компаниудын түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Улаанбаатар хотын Барилга Зам Гүүрийн Корпораци” компани шалгарч барилгын ажил 2011-05-30-нд эхэлсэн.
Энэ Хөргөх цамхаг нь 2500 м2 хөргөх гадаргуу, 240 ГКал дулааны ачаалалтай, 68,9м суурийн диаметр, 75м өндөртэй төмөр бетонон цутгамал хийцтэй урд нь манай улсад баригдаж байгаагүй, шинэ технологи ашиглан баригдсан инженерийн томоохон барилга байгууламж юм.
Нээлтийн үйл ажиллагаанд ЭХЗГазрын зохицуулагч Н.Мягмарсүрэн , тус компанийн ТУЗ – ийн гишүүн ТӨХорооны мэргэжилтэн Д.Эрдэнэбилэг , ЭХЯамны мэргэжилтэнүүд болон манай компанийн хамт олон, ММ агентлаг ба ТV5 телевизийн сурвалжлагч нар оролцоо.





























Сэтгэгдэл