Д.БАТЦОГТ: Эвслийн бүлгээс нэг л сайд сайн ажиллаж байгаа нь Эрчим хүчний сайд М.Сономпил
УИХ-ын гишүүн Д.Батцогтын хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс :
. . . -“Шударга ёс” эвсэл АН-тай нэгдэж хоёр жилийн хугацаанд Засгийн газрыг удирдлаа. Эвслийн бүлгийн сайд нар Засгийн газарт үүргээ биелүүлж чадахгүй, олонхийн үгээ дагадаг, зөвшилцдөг, тохиролцоо хийдэг гэх мэтээр шүүмжилдэг. Эвслийн бүлэг Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллаж чадаж байгаа юу. Та юу гэж дүгнэж байна?
-Хангалттай биш байгаа. “Шударга ёс” эвсэл сонгуульд орохдоо сүржин нэртэй таван хувьсгал хийхээр зорилт дэвшүүлсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр оруулж, араас нь хөөцөлдөж байгаа нэг ч сайд байхгүй. Үнэнийг хэлэхэд, Засгийн газрын сайд нар гишүүдээсээ тасарсан шүү дээ. Засгийн газар хавиараа эргэлдэж, эсвэл сайд нар, Засгийн газрын эрх ашиг хөндөгдөөд ирэхэд л бүлгийн хуралдаа ирж суудаг. Ийм л байдалтай ажиллаж байгаа шүү дээ. Энэ бүхэнд нь миний зүгээс шүүмжлэлтэй ханддаг байсан. Жишээлбэл, бид цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаж байгаа юм шиг болоод байна, эвслийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд анхаарч ажиллаач, Засгийн газар муу ажиллаж байна, Монгол Улсын төсөв муу байгаа нь Ч.Улаан сайдтай холбоотой гэж хүртэл хэлж байсан. Эвслийн бүлгийн сайд нарт нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн, би. Харин нэг зүйл хэлэхэд, эвслийн бүлгээс нэг л сайд сайн ажиллаж байгаа нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Хариуцаж буй салбартаа олон ажил хийгдэж, олон том төслүүдийг урагшлуулах тал дээр ахиц гаргаж ажиллаж байгаа учраас би шууд сайн ажиллаж байгаа гэдгийг нь хэлдэг. Зөв зүйлийг бид дэмжиж байгаа.




























Сэтгэгдэл