ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН УДИРДАГЧ НАРТ ХАТУУ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ

A- A A+


Photo

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар болон тус яамны газар хэлтсийн дарга нар Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн нэгжийн удирдагч нартай уулзаж ярилцлаа.

Уулзалт ярилцлагын эхэнд Амгалан ДС-ын барилга байгууламж, ДЦС-III-ын 50 МВт-ын,  ДЦС-IV-ийн 123 МВт-ын , Дархан ДЦС-ын 35 МВт-ын, Дорнодын ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөлүүд, ДЦС- V, Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС –ын бүтээн байгуулалт, “Эрчим хүчний дэд бүтэцийг сайжруулах төсөл” болон бусад 10 гаруй төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, тулгарч байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, ЭХЯ-ны зүгээс  тодорхой үүрэг даалгаварыг хугацаатай өглөө.

Ямарч хүндрэл бэрхшээл тулгарлаа гэсэн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг төсөл хөтөлбөрийн удирдагч нарт  хатуу анхааруулж,шаардлагатай нөхцөлд удирдлага, хүний нөөцийн асуудлыг эргэж харах болно гэдгийг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв онцгой анхааруулав.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ