“Монголын эрчим хүч-2014”олон улсын хурал, үзэсгэлэн болно

A- A A+


Photo

Монголын Эрчим хүч- 2014 ”олон улсын хурал, үзэсгэлэнтавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд хоёр дахь удаа болно. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпораци хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааны олон улсын хурал нь Туушин зочид буудалд болж, үзэсгэлэн нь Чингисийн талбайд гарна. Энэ тухай өнөөдөр Эрчим хүчний Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Эрчим хүчний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав, Эрчим корпорацийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө.

            Олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцана.

            Олон улсын үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын аж ахуй нэгж, компаниуд оролцоно.

            Үзэсгэлэнгийн үеэр эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн тухай болон, шинэ техник, технологи, тэдгээрийн нийлүүлэлтийн тухай олон нийтэд танилцуулах юм. Энэ нь эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л оролцогч талуудыг нэгэн дор цуглуулж харилцан туршлага солилцох сайхан боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.  

            Өнгөрсөн жил “Монголын эрчим хүч -2013” олон улсын хурал, үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан билээ. Энэ салбарын бодлого чиглэлийг танилцуулж, тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, шилдэг компаниуд, эрдэмтэн судлаачид, тэргүүлэгч мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсч, шинэ дэвшилтэт техник, технологийн инновацитай танилцаж, харилцан туршлага солилцсон нь үр дүнгээ өгсөн юм. Мөн оролцогч хэд хэдэн байгууллага, компаниуд хоорондоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж түншлэл байгуулсан нь амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг жишээ нь Эрчим хүчний хөгжлийн төв нь Их Британий олон улсын хэвлэлийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар жилийн турш тус арга хэмжээг олон улсын түвшинд сурталчилсан явдал юм.

            Энэ удаагийн “Монголын эрчим хүч- 2014” олон улсын хурал, үзэсгэлэн нь “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ШИНЭ БОЛОМЖ” уриан дор болох бөгөөд энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ шинэ ажлын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах юм. Хурлын ач холбогдол нь эрчим хүчний салбарт хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, шинэ техник технологитой танимлцах, инновацийг таниулан нэвтрүүлэх, мэдээлэл туршлагаа солилцох, эрчим хүчний салбарт Монгол Улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

            

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ