Их түмэн санаачлага хөтөлбөрийн Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал боллоо

A- A A+


Photo

Их түмэн Санаачлага хөтөлбөрийн Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал Улаанбаатар хотноо 2014 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Их түмэн Санаачлага хөтөлбөр нь 1995 онд Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрийн /UNDP/дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн дөрвөн орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм http://www.tumenprogram.org/. Тус хөтөлбөр нь Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахадчиглэсэн ба Зам тээвэр, Эрчим хүч, Аялал жуулчлал, Байгаль орчин, Худалдааг хөнгөвчлөх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Хуралд гишүүн орнуудын Эрчим хүчний зөвлөлийн гишүүд, холбогдох төлөөллүүд, UNDP, UNESCAP-ын төлөөлөл болон олон улсын эрчим хүчний экспертүүд оролцож хурлыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нээж хурлын үйл ажилгаанд амжилт хүслээ.

Ээлжит хурлаар Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа, Их түмэн санаачлагын хүрээнд хийгдэж байгаа ажилууд болон тус бүсийн орнуудын эрчим хүчний хамтын ажилгааг идэвхжүүлэх чиглэлээр ирэх онуудад хийгдэх ажлын талаар хэлэлцэж, гишүүн орнуудын зүгээс санал болгосон төсөл, хамтарсан судалгааны ажилуудтай танилцаж санал солилцсон байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ