Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөлд санал авч байна
Эрчим хүчний салбарын бодлого нь Эрчим хүчний тухай хууль 2001, Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр 2002, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр 2005, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль 2007, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого 2008, Концессийн тухай хууль 2010 зэрэг эрх зүйн үндсэн баримт бичгүүдээр дамжин хэрэгжиж байна.
Сүүлийн жилүүдийн ДНБ, эрчим хүчний хэрэглээний хурдацтай өсөлт болон өмнөх хөгжлийн хөтөлбөрүүдэд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд хөрөнгө, санхүүжилтийн нөхцөл байдлаас үүдэн цаг хугацаандаа хэрэгжиж чадаагүй зэргээс төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг тодорхой болгох, бодлогын баримт бичгийг гаргах шаардлага гарч буй тул Эрчим хүчний яамны зүгээс бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан санал авах ажлыг зохион байгуулж байна.
УИХ-аас Улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэл гарч, Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн төслийг Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Хуулийн төсөлд тусгаснаар нийгэм эдийн засгийн салбар бүр урт хугацааны хөгжлийн бодлоготой байх ба бодлого нь дунд хугацааныҮндэсний хөтөлбөрүүдээр дамжин хэрэгжиж байх юм.
“Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулахдаа тус хуулийн төсөлтэй уялдсан байхаар төлөвлөсөн бөгөөд та бүхэн баримт бичгийн төслийг доорх холбоосоос татан авах боломжтой ба саналаа яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт хаяглан ирүүлнэ үү
Эрчим Хүчний Талаар Төрөөс Баримтлах Бодлогын Баримт Бичгийн Төсөл_06_2014




























Сэтгэгдэл