Олон улсын сангийн удирдах зөвлөлд сонгогдлоо

A- A A+


Photo

“Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сан”-гийн дээд хэмжээний чуулга уулзалт 2014 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Ямайка улсад боллоо. “Дэлхийн цаг уурын хөрөнгө оруулалтын сан” нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тодорхой төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг томоохон сангуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар тус санд донор орнуудаас 8.8 тэрбум доллар төвлөрч, тэдгээрийг хөгжиж байгаа болон бага орлоготой орнуудад зарцуулж байгаа юм.

Монгол Улс нь тус сангийн дэд хөтөлбөр болох Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хөтөлбөрийн(SREP)хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нөөц орны жагсаалтад байсан бөгөөд уг хурлаас Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахад зориулж 300 мянган ам. долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо. Ингэснээр манай улс төсөл хэрэгжүүлэгч орон болох бөгөөд 25-30 сая долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл боломж бүрдэх юм.

Мөн хурлын үеэр уг сангийн шийдвэр гаргах эрх бүхий Удирдах зөвлөлд ажиллах 12 орныг сонгон шалгаруулсан бөгөөд Монгол Улс 2016 оны тавдугаар сар хүртэл сонгогдон ажиллахаар боллоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ