Нарны цахилгаан станц байгуулах Санамж бичигт гарын үсэг зурав

A- A A+


Photo

“Говьтек ба Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, БНСУ-ын Шин Сун солар энержи ХХК-ны ерөнхийлөгч Lee Wan Keun, Вүил ХХК-ийн ерөнхийлөгч Lee,Yang Hee, Мон-Корей ХХК-ийн захирал Б. Осоргарав нар гарын үсэг зурлаа. Уг Санамж бичгийн хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар тохиролцжээ.

Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө Эрчим хүчний харт болон Эрчим хүчний яам хамтран “Зүүн хойд Ази дахь Сэргээгдэх эрчим хүчний хөгжил: Говьтек-Азийн Супер сүлжээ” сэдэвт форумыг зохион байгуулсан билээ.  Энэ форумаар Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцооны талаар, тухайлбал Говьтек -Азийн Супер Сүлжээ санаачлагын талаар ОХУ, БНХАУ, БНАСУ, БНСУ, Япон Улсын бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон бусад сонирхогч талууд харилцан санал солилцож, тус төслийн санаачилгад хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэн, өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээг харилцан холбох шинэ санаа, санаачилгын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ