Ази номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын форумд оролцов

A- A A+


Photo

АНУ-ын Төрийн департаментийн Ази судлалын товчоо, БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн хүрээлэнгээс хамтран БНСУ-ын Сөүл хотноо 2014 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион Ази, номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын форумд Монгол Улсыг Гадаад харилцааны сайд Л.Болд, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцлоо. Уг форумын нээлтэд Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлж Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нээлттэй бодлогын талаар танилцуулж, олон улсын төлөөлөгчдийн тавьсан асуултанд хариулав.

a

Ази, номхон далайн эрчим хүчний аюулгүй байдлын форумын үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт БНСУ-ын Эрчим хүч, Эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Yang-Hoon SONN-тай уулзаж, урилга илгээсэнд  талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн Ахлах зөвлөх Anthony J.Jude, Япон Улсын Худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн яамны Эрчим хүч, технологийн бодлогын газрын дарга Hironori Nakanishi, Эрчим хүч эдийн засгийн хүрээлэнгийн Ажлын албаны дарга Ken Koyama нартай хоёр талын уулзалт хийж монголын  эрчим хүчний салбарын бодлого чиг хандлагын талаар танилцуулав.

a

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 5 дахь удаагийн энэ форумд дэлхийн 60 гаруй орны төр засаг, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид оролцож эрчим хүчний салбарын бодлого чиглэл, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн талаар хэлэлцэж, түүнээс гарсан үр дүнг Ази номхон далайн бүс нутгийн орнуудын төр засгийн бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж өгөх юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ