Талархалын захидал ирүүлжээ

A- A A+


Photo

               Дулааны 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах тухай концессийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан Азийн хөгжлийн банкны Зүүн азийн бүс нутгийн газрын захирал, ноён Аюуми Конишигээс Эрчим хүчний сайд М.Сономпилд Талархалын захидал ирүүлжээ.  Уг захидалд:

            “Эрхэм хүндэт сайдаа, “Дулааны 5 дугаар цахилгаан станц төсөл”-ийн Концессийн гэрээнд гарын үсэг зурсан явдалд Азийн Хөгжлийн Банкны нэрийн өмнөөс Танд халуун талархал илэрхийлж, баяр хүргэе.  Энэ түүхэн төслийн эхний шатнаас эхлэн АХБ оролцсондоо хүндэтгэлтэй байсан ба оролцох боломж олгосон Монголын Улсын Засгийн газарт талархаж байна.

ДЦС 5 төсөл нь дэлхийд эрчим хүчний салбар дахь Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжих  томоохон төслүүдийн нэг болох ба бидний зүгээс Монгол Улсыг алсын хараатай, ил тод байж бааз суурь нь бэхэжсэн олон улсын тэргүүлэх компаниудтай түншлэн ажиллаж буйг дэмжиж байна.Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад дэлхийн түвшний өндөр технологи, туршлага нэвтрэх бөгөөд станцын удаан хугацааны үр ашигтай найдвартай ажиллагааг хангах юм. Тус концессийн гэрээ нь бусад дэд бүтцийн томоохон ажлуудыг Төр-Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд жишиг загвар, зам  болох бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулахаар хүлээж буй бусад хөрөнгө оруулалчдад эерэг сигнал болж хүрч байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Засгийн газрын бодлогын хүрээнд Монгол Улсын Улаанбаатар хотын иргэдэд үйлчлэх тус түүхэн төслийн хэрэгжилтэнд АХБ-ны зүгээс зөвлөгөө өгөх, техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэх хэлбэрээр оролцохдоо баяртай буйгаа үүгээр бататгаж байна.

 

Хүндэтгэсэн,

Азийн Хөгжлийн Банкны Зүүн азийн бүс нутгийн газрын

Захирал  Аюуми Кониши” гэжээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ