Буянт-Ухаа хорооллын цахилгааны дэд станц ашиглалтад ороход бэлэн боллоо

A- A A+


Photo

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолоор Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлууд батлагдсан.

Энэ ажлуудыг гардан гүйцэтгэх ажлыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хариуцан ажиллаж байгаа билээ. Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа дах орон сууцны хорооллыг бүхэлд нь цахилгаанаар хангах дэд станцийн ажлын явц гүйцэтгэл 90 хувьтай явж байна. Энэхүү ажлыг “Мон энержи консалт” ХХК, “Си эф си групп”ХХК-иудын түншлэл гүйцэтгэгчээр ажилласан байна.

Буянт- Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн үлдсэн 5 ширхэг цахилгааны дамжуулах хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажил дуусч одоогийн байдлаар туршилт тохируулга хийгдсэнээр улсын комисс ажиллахад бэлэн болгоод байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны 286 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8,9,10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 170 га талбайд Буянт –Ухаа хороолол баригдах юм. Буянт-Ухаа 1 хороололд 1500 айл орон сууцандорох юм.

Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10кВ-ын түгээх сүлжээнд ойролцоо тооцоогоор 9.9 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10 кВ-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2*400кВт чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 кВ-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн байна.

Гэрээт ажлаас Буянт-Ухаа хорооллын цахилгаан хангамжид зориулан 10 кВ-ын ХБ 1 иж бүрдэл, 2х630 кВт-ын 8 иж бүрдэл ХТП барилга угсралтын ажлыг 2014.03.17-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Уг дэд өртөө ашиглалтанд ороход 15000 айлын орон сууцыг цахилгааны эх үүсвэрээр хангах боломж бүрдэж байгаа юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ