ЭХЯ-ны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн салбарын үйлдвэр, компаниудын удирлагыг оролцуулан өргөтгөсөн байдлаар боллоо. Салбарын хэмжээнд 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар ярилцсан энэ зөвлөгөөнд Эрчим хүчний М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон ЭХЯ-ны бусад газар хэлтсийн дарга нар оролцож, мэдээ, мэдээлэл сонсч, тодорхой үүрэг даалгавар өглөө.

Энэ жилийн өвлийн бэлтгэлийг хангахад Дулааны цахилгаан станцууд, Дулааны станцууд 4,6 тэрбум төгрөгийн засвар шинэчлэлийн ажил, Цахилгаан дамжуулах сүлжээ болон түгээх сүлжээ компаниуд 2.3 тэрбум орчим төгрөгийн засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

 Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц хөдөө орон нутагт 60 гаруй хувьтай, Улаанбаатар хотод 90 гаруй хувьтай байна.  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв шуурхай зөвлөлгөөнд оролцогчдад хандан өвөлжилтийн бэлтгэл ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 25 гэхэд бүрэн дуусгах үүрэг өгч төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарч, нүүрсний өр төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулахыг ДЦС-ын удирдлагуудад анхааруулав. Түүнчлэн эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд  аваарын нөөцийг дор бүрдээ бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпил үйлдвэр компанийн удирдлагуудад хандаж хэлэхдээ энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Эрчим хүчний сайдын албан даалгаварын биелэлтэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод өвөлжилтийн бэлтгэл ажлыг дүгнэх гол шалгуур үзүүлэлт нь энэ албан даалгаварын хэрэгжилт байх болно гэдгийг анхааруулав. Түүнчлэн цаашид эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулахад Эрчим хүчний зохицуулах хороо тодорхой үүрэг хариуцлага хүлээж ажиллах хэрэгтэй байна  гэв. Эцэст нь эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудыг хувьчлах талаар сонсогдож байгаа мэдээллүүдэд няцаалт өгч, ойрын хугацаанд энэ талаар ямар нэгэн алхам хийгдэхгүй гэж мэдэгдлээ.    

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ