ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ТҮВШИНД ГАРНА

A- A A+


Photo

ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакийг Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд хоёр орны эрчим хүчний салбарын уламжлалт найрсаг хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг дурдлаа. Тухайлбал ОХУ-ын буцалтгүй тусламжаар 1983 онд баригдсан ДЦС-4-ийн хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөлд Уралын турбины заводтой хамтран ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байгааг цохон тэмдэглээд хоёр талын хоорондын Эрчим хүч худалдах, худалдан авах ажиллагаа хэвийн тасралтгүй явагдаж байгааг дурдав.

Талууд цаашид эрчим хүчний салбарын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын хооронд эрчим хүчний өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих санаачлагыг дэмжих, Монгол Улсын нутагт шинээр баригдах усан цахилгаан станцуудын төслийг дэмжих, ОХУ-Монгол Улсын засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааны үед зурагдсан “Эрчим хүчний газрын зураг” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтэд анхаарах, Эрчим хүчний яамд хоорондын нөхөрсөг дотно хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хоёр талт уулзалтуудыг тодорхой сэдвийн дор уламжлал болгон зохион байгуулах талаар санал солилцов.

ОХУ-ын тал эдгээр асуудлуудыг чухалчлан авч үзэх болно гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн   ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаарх асуудлуудыг хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллахаа Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил, ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак нар илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Мөнхбаяр нар байлцав. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ