Эрчим хүчний хэмнэлтийн загварыг орон нутагт нэвтрүүллээ
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Эрчим хүчний үр ашиг төсөл нь 2014 оны 1 дүгээр сараас эхлэн Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтран Монгол улсын алслагдсан баруун хоёр аймагт (Ховд, Завхан) барилгын дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон Төсвийн тухай шинэ хуулиар орон нутагт хуваарилж эхлээд буй Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэх боломжтойг харуулах зорилготой шинэ бүрэлдэхүүн хэсгийг эхлүүлсэн билээ. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн шугамаар Ховд аймгийн Жаргалан сумын 5-р цэцэрлэг, Завхан аймгийн мөн ижил зураг төсөл бүхий 5-р цэцэрлэгийг тус тус дулаалж, өнгө үзэмж хийгээд хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах ажил хийгдэж байгаа юм.
Дулаалга хийсэн Ховд аймгийн Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн барилгыг орон нутагт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болж өндөрлөлөө.
Цэцэрлэгийн барилгыг Германий технологиор 15 см хөөсөнцөр дулаалгаар гадна талаас нь дулаалсан бөгөөд нийт 279 сая төгрөгийн зардал гарсан байна. Барилгын гүйцэтгэлийг орон нутгийн "Тулгат Багана" ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлын явцад орон нутгийн МСҮТ-ийн оюутнуудыг дадлага хийлгэж, Германий дулаалгын технологид суралцуулжээ.




























Сэтгэгдэл