Эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалт боллоо

A- A A+


Photo

БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 23-ны өдөр БНХАУ-Монгол Улсын Эрчим хүчний салбарын Анхдугаар зөвлөлдөх уулзалтболлоо.

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2014 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Анхдугаар зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын талаас Эрчим хүчний удирдах газрын дэд дарга Жан Юүчин, МонголУлсын талаас Уул, уурхай, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогт нар даргалав.

Уулзалтаар БНХАУ, Монгол Улсын хооронд байгуулсан Урт болон Дунд хугацааны Стратегийн иж бүрэн түншлэлийн баримт бичиг, хуучнаар Эрчим хүчний яам,  БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газар хооронд байгуулсан Санамж бичгийг удирдлага болгон эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан гол гол асуудлуудыг хэрэгжүүлж ажиллаххүрээнд тодорхой сэдвүүдээр санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэв.Тухайлбал,хоёр орны хоорондын эрчим хүчний худалдаа, сэргээгдэх эрчим хүч, нүүрсний уурхайг түшиглэсэн том чадлын цахилгаан станц барихад БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр экспертүүдийн баг байгуулж хамтран ажиллахаар тогтов.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ