Эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байна

A- A A+


Photo

            Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын Яам болон Солонгосын бусад байгууллагын санаачлагаар “Монгол- Солонгосын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо.

            Уулзалтад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга   Д.Дэлгэрцогт оролцоэ үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Улс орны Эрчим хүчний салбарын найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах асуудал нь тухайн улсын аюулгүй байдалтай нягт холбоотой явдаг чухал асуудал билээ. Өнөөгийн байдлаар Монгол улсын Эрчим хүчний салбарын суурилагдсан хүчин  чадал 1000 гаруй МВт байгаагийн 79 хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц эзэлдэг. Манай улс өнгөрсөн 2013 онд 5132 сая кВт*ц цахилгаан үйлдвэрлэсэн нь өмнөх 2012 оноос 5.7 хувиар өссөн бөгөөд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 97.7 хувийг ДЦС-аар, 1.7 хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж, 1190 сая кВт*ц цахилгаан импортолсон, 7076.8 мянган Гкал дулаан үйлдвэрлэн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр ханган ажилласан байна. Гэсэн хэдий ч уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилтэй уялдан манай улсын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд огцом 6-10 хувийн жилийн өсөлттэйгээр нэмэгдэж, чадлын дутагдалд орох боллоо.

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Таван толгойн ДЦС, системийн горим тохируулагчийн үүрэгтэй томоохон чадлын УЦС, бүс нутагт эх үүсвэр, өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалтын ажлуудыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа билээ.

Эрчим хүчний салбарт энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд БНСУ-ын мэргэжлийн байгууллага, эрчим хүчний компаниуд бидэнтэй хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна. Тухайлбал, УБ-ын 450 МВт-ын чадалтай 5 дугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх түншлэлд Солонгосын POSCO, Тавантолгойд баригдах 450 МВт-ын чадалтай дулааны цахилгаан станцын төсөлдDaewoo, POSCOкомпаниудын түншлэлоролцож байна. Үүнээс гадна одоо ажиллаж буй ДЦС-2-ын хүчин чадлыг дээшлүүлэх боломжийг судлах судалгааны ажлыг гүйцэтгэхээр KEPCO компани тус компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зураад байна” гэлээ.

Дашрамд дурдахад Солонгосын KEEI -Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Korgaz байгууллагууд Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон Эрчим хүчний хөгжлийн төвүүд харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд салбарын судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байгаа ажээ.  

 Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-тай амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд Сэргээдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг ашиглан Азийн супер сүлжээ байгуулах санаачлагад нэгдэн орж, холбогдох судалгааны багийг томилон ажиллуулж байгаа юм байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ