Эрчим хүчний сайд салбарынхаа үйлдвэр, компаниудын захирлуудтай уулзлаа

A- A A+


Photo

            Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарынхаа үйлдвэр, компаниудын захирлуудыг хүлээн авч уулзаж үүрэг даалгавар өглөө. Уулзалтын эхэнд сайд Д.Зоригт хэлэхдээ, УИХ, Засгийн газраас эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ гээд үнэ тарифыг чөлөөлөх, үр ашгийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг  сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ тэмдэглэлээ.

            Уулзалтад оролцогчид Эрчим хүчний сайдад хандаж салбарын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо хэлж, олон жилийн туршид эрчим хүчний салбарт явж ирсэн халамжийн бодлогоос татгалзаж, зах зээлийн эдийн засгийн горимд оруулах талаар тодорхой шийдвэр гаргахад нөлөөлж өгнө үү хэмээн хүслээ.

            Эрчим хүчний салбар бол стратегийн гол салбар учраас улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд цогцоор нь авч үзэх ёстой гэсэн байр суурийг  Эрчим хүчний сайд Д.Зоригт илэрхийлээд  мэргэжлийн боловсон хүчний бааз суурин дээр түшиглэн тогтвортой хамтран ажиллах сонирхолтой байна гэж хэллээ. 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ