Эрчим хүчний сайд цахилгаан станцуудаар орлоо

A- A A+


Photo

            Эрчим хүчний сайд Д.Зоригт ДЦС-III, ДЦС IV төрийн өмчит хувьцаат компаниудаар орж, ажил байдалтай нь танилцлаа. Эдгээр 2 станцад аль алинд нь өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Станцын удирдлагууд өөр өөрийнхөө компаний үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал хүсэлтээ шинэ сайддаа уламжилж байлаа.

            ДЦС-III ТӨХК нь энэ оны зургадугаар сард 50 МВт-турбогенераторын өргөтгөлөө хүлээж авсан.  Үүний үр дүнд нэгж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өөрийн өртөг хямдарч 2014 онд 1 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Өвөлжилтийн бэлтгэлийг 96-100 хувь хангаж, өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байгаа тухайгаа ДЦС-III ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чимиддорж танилцууллаа.

            ДЦС- IV ТӨХК нь мөн л 123 МВт-ын турбогенераторыг суурилуулж байгаа. Удахгүй энэ сарын 22-ны өдөр хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээжийг сайжруулах талаар дотоод нөөц боломжид тулгуурлан хийж байгаа ажлаа ДЦС- IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар дэлгэрэнгүй танилцууллаа.  

            Дээрх 2 компаний удирдлагууд эрчим хүчний үнэ тарифыг бодит түвшинд, салбарын хэмжээнд дагаж мөрдөж байгаа дүрэм журмыг цаг үеийн нөхцөл байдалтай холбгдуулан шинэчилж өөрчлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, банк, санхүүгийн байгууллагын урт богино хугацаатай өр авлагыг шийдвэрлэх гэх мэт тодорхой асуудлуудаар санал хүсэлтэй илэрхийлэв.

            Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үргэлжлүүлэхийн зэрэгцээ марктенг, менежментийг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Эрчим хүчний салбарт ил тод байдлыг дээшлүүлэх, компаний засаглалыг сайжруулах талаар хийхээр төлөвлөсөн ажил байгаа гэдгээ хэлэв. Ялангуяа төрийн өмч давамгайлсан хувьцаат компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Хөрөнгийг биржээр дамжуулж худалдан борлуулж, тухайн компанид хөрөнгө оруулахын зэрэгцээ компанийн ажилчдад нь 5 хүртэлх хувийг давуу эрхээр хувьчилж ч болох юм гэв. Энэ талаар удахгүй Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана гэж тэр хэллээ.

            Ойрын үед ДЦС-V, Тавантолгойн ДЦС, Эгийн голын УЦС гээд шинэ шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар Монгол Улс эрчим хүч импортлогч биш экспортлогч орон болох ёстой. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд салбарын хамт олны гар нийлсэн хамтын ажиллагаа, идэвхи санаачлага, хичээл зүтгэл чухал гэдгийг тэр онцлон тэмдэглэлээ.

             

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ