ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын Элчин сайд В.Шиалонг өөрийнх нь  хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ, “ Манай хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа түүхэн уламжлалтай билээ. Монголын анхны УЦС-ыг 1932 онд Хархоринд барьсанаас хойш 2007 онд “Дөргөн”, 2009 онд “Тайшир”-ын УЦС-уудыг барьж сэргээгдэхэд БНХАУ-ын туслалцаа дэмжлэг  Монголын эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.  Өнөөдөр манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж, Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээг БНХАУ-аас импортын цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын эрчим хүчний нэр хүндтэй томоохон компаниуд “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөл, “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж, эхнээсээ амжилттай ашиглалтад өгч байгаа нь бидний цаашдын эрчим хүчний салбарын тогтвортой урт хугацааны түншлэлийн гараа гэж хэлж болно” гэв.  

Сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн тэлж буй Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний яам, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны харьяа Эрчим хүчний удирдах газартай 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хоёр орны эрчим хүчний салбарын зөвлөлдөх комиссыг яамд болон үйлдвэр компаниудын оролцоотойгоор байгуулж Анхдугаар хуралдааныг Бээжин хотноо 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд хооронд зохион байгуулж протоколоор хэлэлцсэн асуудлуудаа баталгаажуулсан. Эрчим хүчний яамны зүгээс тавьсан саналуудыг ч мөн УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д аравдугаар сарын 29-ний өдөр хийсэн уулзалт ярианы сэдэвт тусгасан байдаг.

Анхдугаар уулзалтын хүрээнд тодорхой асуудлуудаар хоёр орон хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуралдааны үеэр хэлэлцсэн хамтын ажиллагааны тухайд дурдвал,

·         “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк” байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байна. Банкны үйл ажиллагааны голлох чиглэлүүдэд эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулан манай улсад хэрэгжүүлж болох томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг судлах;

·         Эрчим хүчний томоохон эх үүсвэрийг цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийг хамтаар барин, БНХАУ-д эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах;

·         Эрчим хүчний экспорт-импортын ерөнхий хэлэлцээр байгуулах;

·         Гобитек-Азийн супер сүлжээ буюу сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэр байгуулахад хамтран ажиллах. Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдээд байгаа. Иймд БНХАУ-ын талаас дэмжиж хамтран ажиллах эсэх асуудлыг тодорхой болгох;

·         Талын зам санаачлагын хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дайрууланбарихад БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэх гэх мэт асуудлууд байна.

 

Энэ талаар уулзалтад оролцсон 2 тал санал хүсэлтээ харилцан солилцлоо.

 Уулзалтад  Эрчим хүчний яамны СХОГ-ын дарга С.Баярбат, /хуучнаар/ Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, /хуучнаар/ Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Энхтүвшин нар байлцав.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ