Эрчим хүчний сайд, дэд сайд нарт УБЦТС ТӨХК ажил байдлаа танилцууллаа

A- A A+


Photo

       

 

 

 

Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар үйлдвэр, компаниудын ажил байдалтай танилцах ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-иар зочиллоо. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү салбарын удирдлагуудад ажлаа танилцууллаа.

Станцад үйлдвэрлэгдэж, дамжуулах сүлжээгээр урсан ирж буй цахилгаан эрчим хүч гэх хүний амьдралын суурь хэрэгцээ болсон бүтээгдэхүүнийг эцсийн шат дамжлагаас хэрэглэгчдэд түгээж, зохицуулалттай хангах үүрэгтэй УБЦТС ТӨХК нь үйлчилгээгээ сайжруулах зорилгоор өөрчлөлт, шинэчлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна. Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад төрийн өмчит компаниудын өмнө нийтлэг тулгамдаж буй хүндрэл бол хэрэглэгчдийн тооны өсөлт ба ажлын хүчний хангамжийн тэнцвэртэй байдал. УБЦТС ТӨХК энэ хүндрэлийг шийдвэрлэхийн тулд үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэлээр олон ажлыг өрнүүлжээ.  Тухайлбал мэргэжлийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ үзүүлэх 70047004 дуудлагын төв, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээний систем, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ухаалаг тоолуурын систем, гадуур ажиллах хүчний хяналт, зааварчилгааны цахим систем, техникийн нөхцөл олголтын цахим системүүдийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Түүнчлэн жилээс жилд өргөжин тэлж байгаа хэрэглэгчдийг гэрэл цахилгаанаар хангах, шугам тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөн шинэчлэх чиглэлээр улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг жил бүр хийж байгаа ба 2008-2014 онуудад нийслэлийн гэр хорооллын дөчин мянга гаруй айл өрхийг шинээр цахилгаанжуулжээ.

Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулгынхаа төгсгөлд хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүэлэхд анхаарч, шинэ холболтыг төлбөртэй болгох, эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах, үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлж тооцох, хамгаалалтын зурвасыг газрын татвараас чөлөөлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

 


 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ