Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Монгол Улсын Эрчим хүчний  сайд Д.Зоригт БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхижиж байна.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ  хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ажил ихтэй байгаагаа дуулгаад Монгол, Францын эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай болж, Францын эрчим хүчни  салбарын тэргүүлэх компаниудын төлөөлөгч оролцсоныг дурдав. Энэ оны хоёрдугаар улиралд Францад болох гурав дахь удаагийн уулзалтад Эрчим хүчний  сайд Д.Зоригтыг оролцохыг урив.

Эрчим хүчний  сайд Д.Зоригт хэлэхдээ “ДЦС-5” –ыг барихаар  Францын Жи Ди Эф Сүэз /GDF-SUEZ/ компани шалгарсан бөгөөд энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Цаашлаад Таван толгойн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих консерциумд мөн   Жи Ди Эф Сүэз компани ажиллаж байна” гээд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ түвшинд гарган хөгжүүлэхийн тулд хамтын хүчин чармайлт чухал гэдгийн онцлон тэмдэглээд 2 орны эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтны мэргэжил дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтад Франц улсын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг судлах, шинээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд Францын шилдэг төр, хувийн хэвшлийн компаниудыг татан оролцуулах, сэргээгдэх эрчим хүчний орчин үеийн өртөг багатай, өндөр үр ашигтай техник, технологийг Монголд нутагшуулахад хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ив Дэлунэ  Эрчим хүчний  сайд Д.Зоригтын гаргасан саналын хүлээн авч судалж үзэж, ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллах болно гэв. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ