Өлгий хотын ойролцоо УЦС барина

A- A A+


Photo

Монгол Улсын Эрчим хүчний яам болон Турк улсын ZTMкомпаний хооронд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Өлгий хотын ойролцоо Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах төсөл дуусч, тайлангаа ЭХЯ-д хүлээлгэн өгчээ. Уг тайланд далангийн барилга, усан цахилгаан станц нь  экологи болон техник, эдийн засгийн үүднээс бүрэн боломжтой гэж дурджээ. Энэ техник эдийн засгийн үндэслэлээс үзэхэд тус усан цахилгаан станц нь 88,7 МВ-ын чадалтай бөгөөд жилдээ 418, 8 сая КвТ цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх юм байна.

Дашрамд дурдахад Турк улсын  ZTMкомпани ньСанамж бичигт тусгагдсаны дагуу“Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулах  үүрэг хүлээсэн юм. Энэ хүрээнд Монгол Улсын 29 голын сав газарт судалгаа хийж,  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ёстой.

Энэ удаагийн Ховд голд барих УЦС-ын техник эдийн засгийн үндэслэлийг доктор, профессор Тургут Озтас ахлагчтай баг боловсруулсан бөгөөд богино хугацаанд “Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж дуусгахаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа ЭХЯ-ны удирдлагуудад хэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ