ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, ОХУ-аас МУ-д суугаа элчин сайд В.В.Самойленко нар оролцлоо.

ОХУ-ын УТЗ-аас уурын турбин худалдах, худалдан авах гэрээнд хоёр талаас “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн “УТЗ” компаний ерөнхий захирал Сорочан Игорь Павлович нар гарын үсэг зурж байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаас өмнө салбарын яамнаас хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь 70 сая ам долларын өртөг бүхий энэ төсөл юм. 2012 оны 9 дүгээр сард Дөрөвдүгээр ДЦС-ийн төлөөлөгчид "Уралын турбины завод"-д айлчилж турбиныг нийлүүлэх гэрээний үнийг эцсийн байдлаар тохирсноор төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70 сая ам долларт багтаахаар болсон байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй KВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын хэрэглээний өсөлтийг хаах буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ юм.

Нүүрсний зарцуулалт 800 гаруй мянган тонноор, усны хэрэглээ 70 мянган тонноор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй 2 хувь буурснаар Дөрөвдүгээр цахилгаан станцийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх болно.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ