2015 онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтанд хамрагдахыг хүсэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Эрчим хүчний салбарын мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, зэрэг олгох журмыг үндэслэн 2015 онд “Зөвлөх инженер”-ийн зэрэг горилох сургалтанд хамрагдахыг хүсэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сургалт 2015 оны 03сарын 23-ны өдөр эхлэх ба бүртгэл 2015 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 13-ны хооронд ШУТИС-ийн хичээлийн 2-р байрны 2-616 тоот өрөөнд явагдана. Суралцахыг хүсэгчид зэрэг олгох журамд заасан болзолуудыг хангасан байхаас гадна дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
· Төрийн албан хаагчийн анкет;
· Зураг (3х4 хэмжээтэй 1 хувь);
· Албан газрын бичиг (суралцуулах хүсэлтэй байгаа талаар) ;
· Суралцуулахыг хүссэн хувийн өргөдөл;
· Ажил байдлын тодорхойлолт;
· Дипломын хуулбар (баталгаажуулсан);
· Бүтээлийнтайлан,жагсаалт (баталгаажуулсан);
· Мэргэшсэн инженерийн гэрчилгээ болон бусад мэргэжил дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар (баталгаажлуулсан);
· Сонгон шалгаруулалтанд тэнцсэн инженерүүд ЭХЯ-ны вэб дээр тавигдах судалгааны ажлын сэдвүүдээс өөрийн мэргэшсэн чиглэлээр сонголт хийнэ;
· Холбоо барих утас: 99118276, 99131650
Зөвлөх инженерийн хугацаа дуусаж сунгуулах шаардлагатай байгаа зөвлөх инженерүүд тайлангаа 2015 оны 03 сарын 27-ны дотор бичиж ирүүлнэ үү.
Эрчим хүчний салбарын зөвлөх инженерийн сургалтанд
хамрагдах инженерүүдийн судалгааны ажлын сэдэв
А. Цахилгаан станцын чиглэлээр:
1. ДЦС-3-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам
2. ДЦС-2-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам
3. Дарханы ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам
4. Эрдэнэтийн ДЦС-ын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам
5. ДЦС-4-ийн агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
6. ДЦС-3-ын агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
7. ДЦС-2-ын агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
8. Дарханы ДЦС-ын агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
9. Эрдэнэтийн ДЦС-ын агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
10. Дорнодын ДЦС-ын агрегатуудын түлшний зарцуулалтын тодорхойломжийн судалгаа
11. ДЦС-4-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
12. ДЦС-3-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
13. ДЦС-2-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
14. Дарханы ДЦС-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
15. Эрдэнэтийн ДЦС-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
16. Дорнодын ДЦС-ын диспетчерийн удирдлагыг автоматжуулах боломжийн судалгаа
17. ДЦС-4-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
18. ДЦС-3-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
19. ДЦС-2-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
20. Дарханы ДЦС-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
21. Эрдэнэтийн ДЦС-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
22. Дорнодын ДЦС-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
23. Дөргөний УЦС-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
24. Улаанбоомын УЦС-ын генераторуудын сэргээлтийн систем, түүнийг боловсронгуй болгох арга зам
25. ДЦС-3-т ашиглагдаж буй цахилгаан хөдөлгүүрийн гэмтлин судалгаа, гэмтэл бууруулах арга зам
26. ДЦС-4-т ашиглагдаж буй цахилгаан хөдөлгүүрийн гэмтлин судалгаа, гэмтэл бууруулах арга зам
27. ДЦС-4-ийн холхооны трансформаторын насжилт, ашиглалтын нөөц тодорхойлох судалгаа
28. ДЦС-4-ийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг тодорхойлох, түүнийг бууруулах арга зам
29. ЭХС-д шинэ хүчдэлийн түвшин шаардлагатай эсэх талаарх горимын судалгаа
Б. Эрчим хүчний систем ба цахилгаан шугам сүлжээний чиглэлээр:
1. ТЭХС-ийн ЦШС-ний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа УБ, багануур, Чойр, Мандалговь, Тавантолгой, Даланзадгад
2. Баруун бүсийн ЭХС-ийн дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа Увс , Ховд, Баян-Өлгий
3. Алтай-Улиастайн ЭХС-ийн дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа Мөрөн, Тэлмэн, Тайшир
4. Зүүн бүсийн ЭХС-ийн дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа УБ, Багануур, Чойр, Хэнтий, Дорнод, Сайншанд
5. ТЭХС-ийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээний хүчдэл, хуурмаг чадлын тохируулгын судалгаа
6. Баруун бүсийн ЭХС-ийн цахилгаан шугам сүлжээний хүчдэл, хуурмаг чадлын тохируулгын судалгаа
7. Алтай-Улиастайн ЭХС-ийн Цахилгаан Дамжуулах Сүлжээний хүчдэл, хуурмаг чадлын тохируулгын судалгаа
8. Зүүн бүсийн ЭХС-ийн цахилгаан шугам сүлжээний хүчдэл, хуурмаг чадлын тохируулгын судалгаа
9. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүчдэл, хуурмаг чадлын тохируулгын судалгаа
10.ТЭХС-ийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
11. Баруун бүсийн ЭХС-ийн ЦШС-ний эрчмийн алдагдлын судалгаа
12. Алтай-Улиастайн ЭХС-ийн ЦШС-ний эрчмийн алдагдлын судалгаа
13. Зүүн бүсийн ЭХС-ийн ЦШС-ний эрчмийн алдагдлын судалгаа
14. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
15. 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа
16. 220/110/35 кВ-ын Туул дэд станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа
17. 220/110/35 кВ-ын Дархан дэд станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа
18. 220/110/35 кВ-ын Эрдэнэт дэд станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа
19. 220/110/35 кВ-ын Багануур дэд станцын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа
20. 110 кВ-ын томоохон дэд станцуудын дотоод хэрэгцээний ЦЭХ-ний судалгаа (1.Чойр, Мандалговь, Тавантолгой, 2.Өндөрхаан, Баруун-Урт, Чойбалсан, 3.Улаангом, Ховд, Өлгий, 4.Булган, Мөрөн, Улиастай г.м.)
21. Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа Баруун, зүүн, зуслан
22. Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Зуслан
23. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
24. Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх шугам сүлжээний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа
25. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
26. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх шугам сүлжээний дамжуулалтын өөрийн өртгийн
судалгаа
28. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх шугам сүлжээний эрчмийн алдагдлын судалгаа
29. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх шугам сүлжээний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа
30. Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний дамжуулалтын өөрийн өртгийн судалгаа
В. Үйлдвэрийн цахилгаан хангамжийн чиглэлээр:
1. “Эрдэнэт” УБҮ-ийн ЦШС-ний диспетчерийн удирдлагыг боловсронгуй болгох
2. “Эрдэнэт” УБҮ-ийн хуурмаг чадлыг тэгшитгэх судалгаа
3. “Эрдэнэт”УБҮ-ийн ЦЭХ-ний хэрэглээний математик загвар боловсруулах
4. “Эрдэнэт” УБҮ-ийн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
5. “Багануур” хувьцаат компаний нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
6. Бор-Өндрийн УБҮ-ийн ЦШС-ний диспетчерийн удирдлагыг боловсронгуй болгох
7. Бор-Өндрийн УБҮ-ийн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
8. Эрдэнэс Таван толгойн уурхайн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
9. Томоохон хөнгөн үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
10. Томоохон хүнсний үйлдвэрүүдийн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
11. Орон нутгийн томоохон уул уурхайн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний ЦЭХ-ний хувийн зарцуулалтын судалгаа
12. Орон нутгийн томоохон уул уурхайн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийн судалгаа
13. Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК-ийн трансформаторуудын насжилт, ашиглалтын нөөц тодорхойлох судалгаа
Г. Цахилгаан системийн реле хамгаалалт, автоматжуулалтын чиглэлээр
1. Тоон РХА системд шилжих үеийн техникийн бодлого
2. 110кВ ба түүнээс дооших хүчдэл бүхий сүлжээний саармагийн горимын судалгаа, харьцуулалт
3. 35, 15, 10/6 кВ сүлжээний саармагийн горим ба газардлагын хамгаалалтын судалгаа
4. 15 кВ-н түгээх сүлжээний реле хамгаалалт, автоматик
5. Газардлагын хамгаалалтын орчин үеийн байдал, манай орны сүлжээнд нэвтрүүлэх боломж
6. Систем бүрдүүлэгч шугамын автомат дахин залгагч, түүний төрөл,параметр, үйл ажиллагааны алгоритмын боловсруулалт
7. Түгээх сүлжээний нөөц залгагч автоматикийн үйл ажиллагааг МП хамгаалалт дээр гүйцэтгэх алгоритмын боловсруулалт
8. МП реле хамгаалат, автоматикийн төхөөрөмжийн тавил тооцооны нэгдсэн аргачлал боловсруулах
9. МП хамгаалалт автоматикийн терминалуудын тэжээлийн систем, түүнд тавигдах шаардлага, стандартыг хангах
10.Тоон реле хамгаалалт,автоматикийн системийн мэдээллийн сүлжээ, протокол ба стандарт
11. Цахилгаан фидерийн хамгаалалт, автоматикийн МП төхөөрөмжийн аппарат болон программ хангамжийн боловсруулалт
12.Ухаалаг цахилгаан /Smart grid/ системийн ухаалаг тандалтын /smart sensing/–ийн удирдлага хяналтын системийн судалгаа
13. Кабель шугамын өгөгдлийн сан үүсгэх, ашиглалтын автоматжуулсан систем
14. Цахилгаан энергийн тоолуур дээр суурилсан эрчим хүчний зүй бус алдагдлыг илрүүлэх арга, хэрэгжүүлэх
15. 35 кВ хүртлэх хүчдэлтэй ЦДШ-ийн манай орны нөхцөл байдал, зөвшөөрөгдөх урт бусад параметрийг оновчлох
16. Ухаалаг цахилгаан сүлжээ /Smart grid/ дэхь хөдөлгөөнт роботын хэрэглээ
17. Цахилгаан сүлжээний удирлага хяналт, хэмжилтийн ухаалаг систем боловсруулах асуудал
18. Утасгүйгээр эрчим дамжуулах системийн чадлын дамжуулалтын үр дүн, /эффективность/ шилжилтийн хурдны судалгаа
19. Систем бүрдүүлэгч сүлжээний РХА-н өнөөгийн байдал, шинэчлэлтийн судалгаа
20. Цахилгаан системийн хамгаалалт, удирдлага хяналтын мэдээллийн сүлжээний аюулгүй байдал ба үндэсний стандарт
21. Системтэй зэрэгцээ ажиллах салхин паркийн ажлын горим ба реле хамгаалалт, автоматик
22. Монголын ЦЭХС-ийн реактив чадлын удирдлага ба хүчдлийн тохируулга
23. ЦЭХС-ийн давтамжаар ачаалал хөнгөлөх автоматикийн тавилын оновчтой хуваарилалт
24. ЦЭХС-ийн реактив чадлын горим, түүний автомат тохируулга
25. Системийн аваарь эсэргүүцэх автотикууд, тэдгээрийн уялдаа холбоо
26. Синхрон генераторын сэргээлтийн системийн автомат удирдлага ба зэрэгцээ ажиллагаа
27. Бага чадлын дулааны цахилгаан станцын системтэй зэрэгцээ ажиллах үеийн горимын судалгаа, хамгаалалт автоматик
28. Их чадлын салхин цахилгаан станцтай манай ЭХС-ийн зэрэгцээ ажиллах үеийн горимын судалгаа, хамгаалалт ба автоматик
29. Хэмжилт мэдээллийн төхөөрөмжүүдийн цахилгаан соронзон нийцүүлэлтийн асуудалд
30. Цахилгаан эрчим хүчний системийн хүчдэл, реактив чадлын тохируулгын судалгаа, хэрэгжүүлэх арга зам
31. Төвийн системийн давтамжийн автомат тохируулга, давтамжаар ачаалал хөнгөлөх автоматикийн судалгаа ба хэрэгжүүлэлт
32. Цахилгаан системийн тогтворжилтын болон давтамжаар тусгаарлах автоматикийн судалгаа ба хэрэгжүүлэлт
33. Цахилгаан системийн асинхрон горимыг таслан зогсоох автоматикийн судалгаа.
Д. Дулааны инженерийн чиглэлээр:
1. Монгол улсын эрчим хүчний дулааны эх үүсгүүрийн зохистой бүтэц сонгох арга зүй, үр ашгийн судалгаа
2. Монголын эрчим хүчний нэгдсэн системд тархмал эх үүсгүүрийн тухай концепцийг ашиглах үндэслэл, шаардлага
3 Монголын Эрчим хүчний системийн өнөөгийн байдалд тохирсон сэргээгдэх эрчмийн үүсгүүрийн зохистой бүтэц горим ажиллагаа
4. Монгол улсын нөхцөлд ТЭЦ-ийн ЦЭХ-ний хослон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга замын судалгаа
5. ТЭЦ-4 ийн хувьд ЦЭХ-ний үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бууруулах боломжуудыг судлах, гарах үр дүнг тодорхойлох
6. Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратегт уялдуулах бодлогын үндсэн агуулга
7. ТЭХС-ийн цахилгаан эрчим хүчний ачааллыг турбинуудын (ТЭЦ) хооронд оновчтой хувиарлах зарчим, хэрэгжүүлэх арга зам
8 Монголд шинээр баригдах ДЦС-ын үндсэн тоноглолын нэгж чадлыг зохистой сонгох үндэслэл боловсруулах
9. Дэлхийн томоохон фирмүүдийн үйлдвэрлэж байгаа том чадлын уурын генераторын технологийн хөгжил, тэдгээрийг манай оронд хэрхэн оновчтой ашиглах үндэслэл боловсруулах
10. ДЦС-ын утааны хийг иж бүрэн цэвэрлэх технологи ба түүнд тулгуурлан нэмэлт товарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, хэрэгцээ.
11. ТЭЦ-4 дээр шинэ турбин генератор суурилуулснаар Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулахад зайлшгүй шаардагдах нэмэлт арга хэмжээ, түүнийг тооцсон үндэслэл боловсруулах
12. Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн найдвартай ажиллагаа, одоогийн түвшингийн үнэлгээ
13. УБ хотын дулаан хангамжийн системд үүсч болох хамгийн том гэнэтийн ослын үед яаралтай авах арга хэмжээний төлөвлөлтийн судалгаа
14. Хот дүүргийн дулаан хангамжийн системийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд оршиж буй дутагдал, шийдвэрлэх арга замын судалгаа
15. Аймгийн төвүүдийн дулаан хангамжийн өнөөгийн байдлыг сайжруулах арга замын судалгаа
16. Дулааны дэд станц буюу дулааны оруулгын автоматжуулалтын түвшинд үнэлгээ өгөх
17. Дулааны сүлжээний усны зарцуулалт ба алдагдал дулаан хангамжийн системийн үр ашигт нөлөөлөх нь
18.Дулааны сүлжээний буцах усны темпратурын дулаан хангамжийн үр ашигт үзүүлэх нөлөөлөл, бууруулах арга замын судалгаа
19. УБ хотын дулааны сүлжээний гидравлик горимыг тогтворжуулах, сайжруулах арга замын судалгаа
20. Дулаан хангажийн системд нэвтэрч буй автоматжуулалтын техник хэрэгсэлүүд, тэдгээрийн ашиглалтын түвшингийн судлагаа
21. Хөдөө орон нутгийн төвийн дулаан хангамжийн зохистой хувилбар сонгох арга зүй боловсруулах
22. Утаа, агаарын бохирдол ихтэй хот, суурийн газрын гэр хороололд төвлөрсөн дулааны үүсгүүр барьж шийдвэрлэх боломж түүний эдийн засаг, байгаль орчны үр дагаврын судалгаа
23. Дулаанжуулалтын системийг амжилттай хөгжүүлж буй дэлхийн улс орнуудын туршилгууд, манай оронд нэвтрүүлэх технологийн судалгаа
24. Дулааны шугам сүлжээний дамжуулалт болон түгээлтийн алдагдлыг тодорхойлох
25. Дулаан дамжуулалтын өөрийн өртгийг тодорхойлох
26. Шинээр баригдах дулааны станцуудын дулааны өөрийн өртгийн оновчтой хувилбарыг тодорхойлох
27. Эргэлдэгч буцламтгай үет шаталтын технологийн зуухнаас коксон түлш үйлдвэрлэх боломжийн судалгаа
28. Дулааны хэмжил зүй, хэмжүүрийн орчин үеийн технологи, техник хэрэгслүүд
29. ДЦС-ын уурын зуухны автомат удирдлагын системийг объектын онцлогтой уялдуулан сонгох арга зүй, /Монгол улсын аль нэг ДЦС-ын ажиллагаанд үндсэслэн дүгнэлт өгөх/
30. ДЦС-ын технологийн объектуудын автомат удирдлагын системийн үр ашгийн шалгуур үзүүлэлт, дээшлүүлэх арга зам. /Монгол улсын нөхцөлд/
31. ДЦС-ын эрчим хүчний бөгөөд хэрэглээний аудитын судалгаа /Монгол улсын аль нэг ДЦС-ын хувьд/
32. Шинээр барих ДЦС, дулааны станцуудад тавигдах шаардлага, баримтлах бодлого
33. ДЦС-ын уурын генераторын ажиллагааны үзүүлэлтүүдийг дээшлүүлэх асуудал
34. Уурын генераторын нам температурын халах гадаргууг элэгдэл, зэврэлтээс хамгаалах арга замууд
35. Уур халаагуурын ажиллах нөхцөл ба түүний найдвартай ажиллагааг дээшлүүлэх аргууд
36. Уурын генераторын усны горим, түүнийг сайжруулах асуудал
37. Уурын ба ус халаах зуухны ажиллагааны горимыг оновчлох
38. ДЦС-ын үнс, шаарга зайлуулах системийг боловсронгуй болгон экологийн үзүүлэлтийг дээшлүүлэх асуудал
39. ДЦС-д хаягдлын байнгын хяналтын систем нэвтрүүлэх асуудал
40. ДЦС-ын уурын генераторын халаах гадаргуугийн шааргадалтыг бууруулах
41. Завсрын бункертэй ба шууд үлээлгийн тоос бэлтгэлийн системийн харьцуулалт
42. ДЦС, дулааны станцуудын ус бэлтгэлийн орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэх асуудал
43. Нам температурын буцлах давхаргад түлш шатаах технологи бүхий зуухны онцлог, ашиглалтын үед гарч буй хүндрэлүүд, түүнийг арилгах арга замууд
44. ДЦС-3 –ын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх ТЭЗҮ-ийн судалгаа
45. Эрдэнэт УБҮ-ийн 48МВт-ийн өргөтгөлийн турбины сонголт
46. Уурын турбины вакуум сайжруулахад станцын ТЭЗҮ-д нөлөөлөх нь
47. Уурын турбины дагуу хэсгийн бохирдол,түүнийг багасгах арга
48. Хөргөлтийн усны системийн ажиллагааны байдалд үнэлгээ өгч, үр ашгийг дээшлүүлэх судалгаа
49. Барилгын дулааны тодорхойломжийг тодорхойлох арга зүй, Монгол улсад мөрдөгдөж буй БНбД-н хэрэгжилт бодит байдалд нийцэж буй эсэх судалгаа
50. Дулаан хангамжийн системийн дэвшилтэт техник, технологи, ДХС-н үр ашигт нөлөөлөх нь
51. Эргэх буцах давхрагатай зуухны онцлог, ашиглалтын үеийн хүндрэл, арилгах арга зам
52. ДЦС ба ДС –ын үнс барих тоноглолыг шинэчлэх үр ашгийг дээшлүүлэх асуудал
53. ДЦС ын Зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шийдэл
54. Монголын нөхцөлд нарны эрчим хүчийг барилгын дулаан хангамжинд оновчтой ашиглах хувилбар
Жич: Сонгосон судалгааны ажлын сэдвийг зэрэг олгох зөвлөлийн нарийн бичгийн даргад тэмдэглүүлэх ба судалгааны ажлын тайланг “Зөвлөх инженер”-ийн зэрэг олгох комиссд хамгаална. “Зөвлөх инженер”-ийн зэргээ сунгуулах инженерүүд хийсэн ажлын тайлангаа өөрийн биеэр комисс-д тайлагнана.




























Сэтгэгдэл