Н.Батцэрэг Эрчим хүчний яаманд ажиллалаа

A- A A+


Photo

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Эрчим хүчний яаманд 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажиллав.
Эрчим хүчний салбарын тухай мэдээлэл, ялангуяа тулгамдсан ямар асуудал байгаа талаар тодорхой ярилцах хүсэлтэй байгаагаа тэрээр хэлээд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний өсөлт жилд 8-10 хувь болсон энэ үед салбарын зүгээс ямар арга хэмжээ авч байгаа болон хүлээгдэж байгаа эрэлтийг хэрхэн хангах талаар урт болон дунд хугацаанд ямар төлөвлөгөө хэрэгжүүлж байгааг сонирхлоо.

Эрчим хүчний яамнаас ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын шинэ эх үүсвэрийг газрын асуудлыг шийдвэрлэхээр ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлснээс гадна “ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх гэрээнд ОХУ-ын талтай гарын үсэг зураад байгаа юм. Цаашид өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах үүднээс Улаанбаатар хотод цахилгаан дулааны тав дахь эх үүсвэр барих ажлыг эхлүүлж, Багануурын уурхайг түшиглэн томоохон чадлын эрчим хүчний эх үүсвэр барих, говийн бүс нутгийн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар-Мандалговь-Оюутолгойн чиглэлд өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих, сэргээгдэх эрчим хүчний томоохон хүчин чадлын эх үүсвэр бий болгох, Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн 60 мВт-ын дулааны цахилгаан станц барьж Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярилаа.

Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг салбарын хэд хэдэн бодлогын бичиг баримт болон Улаанбаатар хотын цахилгаан дулааны тав дахь шинэ эх үүсвэрийн газрын асуудал нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэгдэх үед УИХ дахь бүлгээс дэмжиж ажиллах хүсэлт тавьлаа.
 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ