Эмгэнэл

A- A A+


Photo

Монгол Улсын Зөвлөх инженер Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан БҮРГЭДЖАНЦАНГИЙН ЖАРГАЛСАЙХАН нь өвчний улмаас 2015 оны 6 дугаар сарын 10-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

Б.Жаргалсайхан нь

1979-1983 онд Дархан хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогч, 1983-1987 онд Дархан хотын Дулааны Цахилгаан Станцад нягтлан бодогч,
1990-1994 онд Дархан хотын АДХГЗ-нд эдийн засагч, Татварын улсын байцаагч, Өмчийн албаны дарга,

1994-2001 онд Дархан Дулааны Шугам Сүлжээний газарт ерөнхий нягтлан бодогч,

СЭЗ-ийн хэлтсийн дарга,

2001-2005 онд Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн СЭЗ-ийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч,

2005-2007 онд “ДДС” ТӨХК-ийн дэд захирал бөгөөд СБХХ-ийн дарга,

2007-2013 онд “ДДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал,зөвлөх

2014-оноос  хувийн хэвшилд ажиллаж байлаа.

Мөн Дархан-уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгчээр удаа дараа сонгогдон ажиллаж байсан юм. 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг  өндөр үнэлж төрийн дээд шагнал “Алтан гадас” одон “Хөдөлмөрийн хүндэт медаль”, АХ-ийн ойн медалиуд, “Санхүү, банкны тэргүүний ажилтан”, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгүүд, “Монгол Улсын шилдэг нягтлан бодогч” болон Дархан-Уул аймгийн засаг даргын шагналуудаар шагнасан байна.

Б.Жаргалсайхан нь өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болж эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ухамсарт амьдарлаа зориулсан, хамт олондоо нэр хүндтэй, даруу төлөв зантай, хүнлэг энэрэнгүй сайхан сэтгэлтэй, нэр төртэй санхүүч, эрчим хүчний удирдах ажилтан , тулхтай төрийн түшээ явжээ.

Түүний Монгол Улсын болон  Дарханыхаа төлөө, Эрчим хүч, санхүүгийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, үлгэр дууриалал, хийсэн бүтээсэн бүхэн, ажилсаг хичээнгүй гэгээн дүр нь бидний сэтгэлд зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

                                                                      ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ