IV цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжүүлтийг шийдвэрлэлээ

A- A A+


Photo

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зурлаа. 

Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая ам.долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.

“IV цахилгаан станцын өргөтгөл энэ оны эхэнд  ашиглалтад орсон. Жил гаруйн хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ-ын Хөгжлийн банк буюу Внешэкономи банкнаас дээрх ажлын өртгийг нөхөн санхүүжүүлэхээр болж байна. ОХУ-ын хамгийн том энэ банктай цаашид олон том төслүүдэд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэллээ.  

ОХУ-ын Хөгжлийн банкны нийт хөрөнгө 40 гаруй тэрбум  ам.доллартай тэнцдэг бөгөөд социалист  нийгмийн үед  Улаанбаатарт  баригдсан орон сууцны олон  хорооллыг босгох хөрөнгийг 100 гаруй жилийн түүхтэй энэ банк санхүүжүүлж байжээ.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улстай хамтын ажиллагаа нь завсарлаад 30 гаруй жил болсон ОХУ-ын Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын урсгал орж эхэллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ