“ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦЭНЭ” УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

A- A A+


Photo

Монгол Улсын хөгжил дэвшлийг хөдөлгөгч хүч, иргэдийн аюулгүй тохь тухтай амьдралын баталгаа болсон эрчим хүчний салбарын өнөөгийн  байдал, цахилгаан дулааны үнэ цэнийг иргэдэд ойлгуулах, олон нийтийн эрчим хүчний боловсролыг дээшлүүлэх, эрчим хүчний үнэ цэнийг таниулах  зорилгоор  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран сэтгүүлч, нийтлэлчдийн дунд  “Эрчим хүчний үнэ цэнэ” сэдэвт нийтлэлийн, facebook хэрэглэгчдийн дунд “Эрчим хүчгүй бол бидний амьдрал” сэдэвт  эссэ бичлэгийн уралдааныг зарласан юм.

Энэхүү уралдаанд оролцсон сонин хэвлэлийн сэтгүүлчдээс

“Ардчилал” сонины сурвалжлагч Б.Цэдэвсүрэн “Наад захын хэрэглээнд хүрэхгүй мөнгөөр цаад захын хэрэглээгээ хангах нь” нийтлэлээрээ тэргүүн байранд шалгарсан бол  хоёрдугаар байранд “Баялаг мэдээ” сэтгүүлийн эрхлэгч А.Алтантуяагийн бичсэн “Тог буюу Пан азийн мөрөөдөл” нийтлэл шалгарчээ.

Цахим сайтын сэтгүүлчдээс нэгдүгээр байранд mnb.mn сайтын нийтлэлч М.Базарраднаагийн “Зүрхний дутагдалд орж, судасны эмгэгт баригдсан Монгол улс” бүтээл,   хоёрдугаар байранд  news.mn сайтын сэтгүүлч Л.Нарантөгсийн  “Амьдрал зогсоно” бүтээл шалгарав. Мөн Монголын радиогийн  сэтгүүлч Ю.Гантөмөрийн “Эрчим хүчний үнэ цэнэ”  бүтээл тусгай байрын шагналыг хүртлээ.

“Эрчим хүчгүй бол бидний амьдрал...” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг “Эрчим хүчний үнэ цэнэ” page хуудсаар дамжуулан зохион байгуулсан бөгөөд нийтдээ  36 оролцогч бүтээлээ ирүүлсэн юм. Эссэ бичлэгийн уралдааны  нэгдүгээр байранд 3512 оноогоор ШУТИС-ийн оюутан О.Гэрэлтуяа, хоёрдугаар байранд 3373  оноогоор МУИС-ийн оюутан М.Бадамханд нар шалгарчээ.

Шагналыг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн Р.Мягмар нар гардуулж баяр хүргэлээ.

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ