ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ БАГ “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ” ГАРДЛАА

A- A A+


Photo

“Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай”  Ерөнхийлөгчийн зарлиг, “Нийтийн биеийн тамир спортын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамдын ажилтан албан хаагчдын дунд “Засгийн газрын цом”-ын тэмцээнийг шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр 2015 оны дөрөвдүгээр сарын 25-наас зургадугаар сарын 21-ны өдрүүдэд Эрүүл мэнд мэнд, спортын яамнаас зохион байгууллаа.  

2005 оноос эхлэн уламжлал болон зохион байгуулагддаг “Засгийн газрын цом”-ын энэ удаагийн тэмцээнд нийт 16 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчид нийлбэр дүнгээрээ тэргүүн байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн боллоо.

Тогтсон уламжлалын дагуу тэргүүн байр эзэлсэн баг “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын дараагийн тэмцээнийг зохион байгуулдаг тул ирэх жилийн тэмцээнийг ЭХЯ-ны хамт олон зохион байгуулна. Л.Батсайхан ахлагчтай ЭХЯ-ны багийн амжилтыг дурдвал,

·         Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр,

·         Ширээний теннисний төрөлд  эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаараа 1 дүгээр байр,

·         Гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2 дугаар байр, эмэгтэй баг 2 дугаар байр эзэлж, багаараа 2 дугаар байр,

·         Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг 1 дүгээр байр эзэлж, нийт нийлбэр дүнгээрээ ЭХЯ-ны баг 1 дүгээр байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон.

Хамт олныхоо итгэлийг хүлээж спортын өндөр амжилт гаргасан баг тамирчиддаа баяр хүргэж, дараа дараагийн шилжин явах цомын эзэн болохыг хүсэн ерөөе. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ