ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНД ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+


Photo

Монгол–Солонгосын эрчим хүчний ассоциацийн урилгаар БНСУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлагийн дарга Ли Сан Квон тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд манай улсад айлчилж байна.

Төлөөлөгчдийг өнөөдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын дараа Монгол Улсын ЭХЯ, БНСУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлагийн хооронд “Цахилгаан хангамжийн аюулгүй байдлын талаар хамтран ажиллах Санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо.

Солонгосын Эрчим хүчний аюулгүй байдлын агентлаг нь 2009 онд тухайн үеийн  тухайн Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулж байсан юм. Энэ Санамж бичгийн хүрээнд ЭБЭХЯ-нд 12 сая воны тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж солонгосын мэргэжилтнүүд 2009 онд Улаанбаатар хотноо эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдэд аюулгүй байдлын оношлгоо хийх тоног төхөөрөмжийн талаар сургалт зохион байгуулсан бөгөөд мөн онд монголын талаас 4 албан хаагчийг БНСУ-д тоног төхөөрөмжийн сургалтад хамруулсан юм.

Түүнчлэн 2010 оны гуравдугаар сард Монгол улсын эрчим хүчний салбарын 50 албан хаагч эрчим хүчний аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн сургалтад хамрагдсан байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ