ЕРӨНХИЙ САЙД “АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ”-ЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+


Photo

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015оны долдугаар сарын 22-ны өдөр “Амгалан дулааны станц”-ын барилгын явцтай танилцлаа.  

Нийтдээ  75.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй энэ станц нь 348 МВт буюу тус бүр 116 МВт-ын хүчин чадалтай 3 ширхэг зуух, бүрэн компьютерийн удирдлагын систем, 2Ф700 мм-ийн диаметртэй хойд, урд хэсгийн 2 дулаан дамжуулах гаргалгаа бүхий дулааны шугам, 110 кВ-ын 2 хэлхээт 350 м цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд станц, түлш дамжуулах байгууламжууд, төмөр замын өргөтгөл, сүлжээний усны насос, шугам хоолой болон цахилгаан хуваарилах байгууламжийн барилга, тоног төхөөрөмжүүдээс бүрдэж байгаа юм.

Анх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр 150 дугаар тогтоолоор “Амгалан дулааны станц”-ын ТЭЗҮ-ийг боловсруулах шийдвэргарч,

“Интернэшнл Повер” ХХКболгино хугацаанд бэлэн болгож, 2013 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн Эрчим хүчний яамны “Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурал”-аар хэлэлцэгдэн батлагдсан.

Улмаар Засгийн газрын 2013оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар тогтоол, 2013.2.16-ны 55 дугаар тогтоолуудаар “Амгалан дулааны станц”-ыг барих тухай, “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр гэрээ байгуулахзөвшөөрөл олгох тухайшийдвэрүүд гарсан.

Ингэснээр БНХАУ-ын “СМЕС” CO.,LTD гүйцэтгэгч компаниар сонгогдож 2013оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулж,  2015оны аравдугаар сарын 15-ны өдөр дуусгахаар ажиллаж байна.

“Амгалан дулааны станц”ашиглалтад орсноор Улаанбаатар хот төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16-р хорооллыг348 МВт дулаанаархангаж,  20.000 айл өрх, 250 орон сууцны дулааны нөхцлийг 100 Гкал/цагаар сайжруулж, шинээр орох 40,000 айл өрх, 500 орон сууцыг 200 Гкал/цаг дулаанаар хангах нөхцөл бүрдэх юм.

 Монгол Улсын Ерөнхий сайд болон бусад ирсэн хүмүүст хандаж “Амгалан дулааны станц”-ын төслийн нэгжийн Ерөнхий инженер Цогтсайхан барилга угсралтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Тэрээр” Одоогийн байдлаар “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажил 95хувьтайбайна. Тухайлбал,  

1.      Зуух №1-ийн угсралтын ажлынгүйцэтгэл 98хувьтай.Химийн угаалга, Туршилт тохируулга хийхэд бэлэн болсон.

2.      Зуух №2-н угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98хувьтай.

3.      Зуух №3-н угсралтын ажлын нийт гүйцэтгэл 90 хувьтай. Уутат шүүлтүүрийн угсралтын ажлын 95 хувьтай.

4.      Утаа сорогч болон утаа сорогчийн барилга угсралтын ажил 98хувьтай.

5.      Яндангийн барилга угсралтын ажил 100хувьтай.

6.      Вагон хөмрөгчийн барилга угсралтын ажил 96 хувьтай.

7.      Түлш дамжуулах конвейерийн барилга угсралтын ажил 97 хувьтайтус тус байна” гэв.

Дараа нь “Амгалан дулааны станц”-ын төслийн нэгжийн удирдагч Баттөмөр цаашид хийж гүйцэтгэхэд анхаарах зүйл, төр засгийн зүгээс хүсэх дэмжлэг туслалцааны талаар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг“Амгалан дулааны станц”-ын барилгын явцтай танилцахад Эрчим хүчний сайд Д.Зоригт, ЭХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар болон албаны бусад хүмүүс байлцав.   

 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ