Эрчим хүчний яам 100 хоногт
Эрчим хүчний яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, УИХ, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлснээр салбарын төлөвлөсөн зорилтууд амжилттай хэрэгжиж байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ БҮРЭН ХАНГАВ
Салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Өнөөдөр бүх станц, цахилгаан болон дулааны сүлжээ өвлийн горим ажиллагаандаа орж хэвийн ажиллаж байна. Өвлийн горим төлөвлөлтийг Төвийн бүсийн эрчим хүчний систем бүс, Баруун бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний систем, АлтайУлиастайн эрчим хүчний систем, Даланзадгадын станц гэсэн таван бүсэд хийж батлан хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна. Төвийн бүсийн системийн өвлийн нийт хэрэглээ нь түгээх боломжит дээд чадлаас хэтэрч байгаа тул оргил ачааллын үед импортоор цахилгаан авч байна. Импортоор авах чадлын дээд хэмжээ 148 Мвт байна.
ТУСГАЙ ЗӨВШӨРӨЛ ХӨӨЦӨЛДӨХ ШАТ ДАМЖЛАГЫГ БАГАСГАНА
Бизнесийн орчныг сайжруулах, хүнд суртлыг багасгах эрчим хүчний салбараас аж ахуйн нэгж, иргэн, хувь хүнд олгож буй бүх төрлийн тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олголтыг, бүтэц зохион байгуулалт, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын нөхцөл байдалтай уялдуулан шинэчилж байна. USAID-тай хамтарсан судалгаанаас 8 үйл явцтай 157 хоног байсан хугацааг 5 үйл явцтай 78 хоног болгон цөөлөх боломжтой судалгаа, саналын төслийг боловсруулаад байна.
ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР СТАНЦЫГ ӨРГӨТГӨХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаас өмнө салбарын яамнаас хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь 70 сая ам долларын өртөг бүхий энэ төсөл юм. 2012 оны 9 дүгээр сард Дөрөвд үгээр ДЦС-ийн төлөөлөгчид "Уралын турбины завод"-д айлчилж турбиныг нийлүүлэх гэрээний үнийг эцсийн байдлаар тохирсноор төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70 сая ам долларт багтаахаар болсон байна. Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын хэрэглээний өсөлтийг хаах буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ юм.
ДЦС-5 ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭВ
ДЦС-5-ыг барихаар төлөвлөж буй газар өөрчлөгдсөнтэй холбогдуулан ДЦС-3-тай зэрэгцээ ажиллах ДЦС-5-ыг баригдах үед тулгарч болох нөхцөл байдлын судалгаа тооцоог боловсруулав. Мөн ДЦС- 5-ын байрлалын оновчлол, сонгосон газрын дулааны гиравлик тооцоо, судалгааг хийж, газрын байршлыг өөрчлөх талаар ЗГ хуралдаанд оруулж хэлэлцүүлээд УИХ-д оруулахаар бэлтгэж байна.
ДУЛААНЫ ХАНГАМЖИЙН ДУТАГДЛЫГ БОГИНО ХУГАЦААНД АРИЛГАНА
ДЦС-5-ыг ашиглалтад орох хүртэл нийслэлийн дулаан хангамЭрчим хүчний яам 100 хоногт жийн чадлын хомсдлыг арилгах мөн Улаанбаатар хотын зүүн хэсгийн гэр хороололыг орон сууцжуулах тухайлбал Баянзүрх дүүргийн зүүн дөрвөн зам-аас Улиастайн эцэс болон Шархад орчмын ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах барилгажилтыг дулааны эрчим хүчээр хангах Амгалан дахь "УС-15"-ыг түшиглэн 258 Гкал/ ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд 106279,0 тэр.бум төгрөгийн хөрөнгөөр барихаар төлөвлөсөн. Тус станц ашиглалтанд орсоноор 20000 гаруй айл өрхийн орон сууцны дулааны асуудлыг хангах боломж үүснэ. "УС-15"-ын Дулааны станцыг барих урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж хөрөнгийг төсөвт суулгав. Цахилгаан хангамжийн чиглэлээр: Улаанбаатар хотын хойд хэсгийн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээний өсөлтийг хангах, цахилгаан хангамжийн найдваржилтийг дээшлүүлэхээр "Хайлааст" дэд станцын 16 МВА чадлын трансформаторыг25 МВА чадлын трансформатороор өргөтгөж эрчим хүчний хязгаарлалт арилгав. Говийн бүсийн аймгууд цаашилбал Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн ордуудыг ТЭХСтэй холбох, Даланзадгад ДЦС, Ухаахудаг ДЦС зэрэг эх үүсвэрүү- дийн зэрэгцээ ажиллах боломжийг хангахаар 220/110/35 кВ-ын Чойр дэд станцын өргөтгөл, Мандалговь, Тавантолгой дэд станцын Мандалговь- Тавантолгой дэд станцуудыг холбосон 250 км ЦДАШ-ыг шинээр барьж байгуулав. 110/35/10 кВ-ын "Туул" дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлж хуваарилах байгууламжийг өргөтгөн тоноглолын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэв.
МОНГОЛЫН ГОВИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭЛХИЙ СОНИРХОВ
"Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа" сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион явууллаа. Энэ хурлаар Монгол орны говийн бүсэд нарны том чадлын цахилгаан станц барих улмаар БНХАУ, Солонгос, Япон улс руу цахилгаан экспортлох Азийн супер сүлжээ барих боломжийн талаар ярилцаж бүс нутгийн орнууд дэмжсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
ИРГЭДИЙГ ХЯМД НҮҮРСЭЭР ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эрчим хүчний сайдын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар тушаалаар "Багануурын нүүрсний уурхайн нүүрсийг бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалах боломжийг судлан санал боловсруулах" ажлын хэсгийг байгуулан ажилллав. Ингэснээр 2012 дугаар сарын 11 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн өдөрт 4 вагон нүүрсийг Багануурын уурхайгаас бага дунд орлоготой иргэдэд зориулан нийл үүлж байна.
САЛХИН ПАРКИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛОВ
Төв аймгийн нутагт баригдаж буй Салхит салхин паркийн барилга угсралтын талбайд төслийн ажлын явцтай 2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Салхит салхин цахилгаан станц нь нийт 50 Мв эрчим хүч үйлдвэрлэх 31 салхин үүсгүүрээс бүрдэх бөгөөд одоогийн байдлаар 9 салхин сэнсийг амжилттай босгоод байна. Ньюком группын Клин Энержи компани нь энэ оны 12 дугаар сарын дундуур Салхит станцаас төвийн эрчим хүчний сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэхийг зорин ажиллаж байгаа юм. Уг станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор төвийн бүсийн хэрэглээний 5 хувийг хангахад хүрэлцэхүйц цахилгаан үйлдвэрлэнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажилд 500 орчим хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байгаа аж.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ




























Сэтгэгдэл