Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд ажиллав

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд М.Сономпил 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-т ажиллав. Тус төв Монгол оронд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх Нар, салхи, ус, биомасс, халуун рашаан, газрын гүний дулааныг ашиглах чиглэлээр олон жил хайгуул, судалгааны ажил хийж 60 гаруй ТЭЗҮ боловсруулсны дотор том чадлын Чаргайтын УЦС-ын ТЭЗҮ нь монгол эрдэмтэд, мэргэжилтэн нарын бие дааж хийсэн анхны юм байна. Цаашид сум, суурин газрууд болон хотын зарим хэсгийн халаалт, дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүч түүний дотор нар, газрын гүний дулааныг ашиглан шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ тус төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл танилцууллаа.

Төвийн Нарны зайн үйлдвэрийн үйл ажиллагаа одоогоор зогсоод байгаа бөгөөд салбарын сайд энэ удаа тус төвийн үйл ажиллагаатай танилцахдаа цаашид хэрхэн ажиллах, ямар томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ яамнаас дэмжлэг хүсч байгаа талаар тодрууллаа. Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг нэгтгэж байгаа энэ үед яамнаас бодлогын чиглэлээр дэмжүүлэх ямар төсөл хөтөлбөр байгаа талаар уулзаж байгаад төвийнхэн талархсанаа илэрхийлээд Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих бол хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ ярьсан.

М.Сономпил сайд сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-өөр техник эдийн засгийн үндэслэлийг хийхээс эхлээд хамтран ажиллуулахад анхаарах нь зүйтэйг яамны Төрийн нарийн бичгийн даргад чиглэл болголоо.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн ажлуудыг уг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх энэ чиглэлээр хөрөнгө оруулагч нарыг холбосноор үндэсний төвийн мэргэжилтнүүдийн болон санхүүгийн чадавхи сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр нийслэлийн утааг багасгахад Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс хамтран ажиллах боломж байгааг төвийнхэн хэлж байлаа. Тухайлбал, монгол гэрт нүүрс түлэхгүйгээр халаалтыг шийдвэрлэх төсөл санаачилснаа хотын удирдлагад танилцуулсан тухайгаа тус төвийн хэлтсийн дарга Д.Гягар хэлж байлаа.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ