Салбарын үйлдвэр , компаниуд Германы олон улсын хамтын нийгэмлэгийн "Эрчим хүчний үр ашиг" Төслийн дэмжлэгтэйгээр үр ашгийн хэмнэлт гаргалаа.

A- A A+


Photo

Эрчим хүчний үр ашиг төсөл нь төслийн 2 дугаар үе шатны хүрээнд VarioCam хэт улаан туяаны багажийг IRBIS3 програм хангамжийн хамт InfraTec компаниас худалдан авч, төслийн үйл ажиллагаанд ашиглаж ирсэн. Багажийн ашиглалтын анхан болон ахисан шатны сургалтуудыг онол, дадлага хосолсон хэлбэрээр ЭХГ, ЭХСҮА төсөл, ДЦС-4, ЦДҮС, УБЦДС, БЗӨБЦТС гэх мэт байгууллагуудаас нийт 14 ИТА нарыг хамруулан 2012, 2013 онуудад зохион байгуулсан. Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу өндөр болон дунд хүчдэлийн цахилгаан тоноглолд хэт улаан туяаны багажаар (термограф) хэмжилт хийх, хэмжилтийн аргачлал нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдсэн. 
2012 оноос хойш ЦДҮС ТӨХК дээр төслөөс боловсруулсан хэмжилтийн аргачлал болон стандартыг турших, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, нийт 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтлээс (139 тооны) урьдчилан сэргийлж, 1,2 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдүүлсэн байна. 
VarioCam хэт улаан туяаны камер, IRBIS3 программ хангамжийн ашиглалт, ач холбогдлын талаар бусад үйлдвэр, компаниудад танилцуулах, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр тус багаж болон программ хангамжийг ЦДҮС ТӨХК-д нөхцөл зааж үнэ төлбөргүй хүлээлгэн өгөхөөр тохиролцсоны дагуу 2015 оны 10 сарын 29-нд ЦДҮС ТӨХК-ийн өмчид шилжүүлэв. Хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд ЭХЯ-ын БХЗГ-ын дарга Ц. Баярбаатар, ГОУХАН ЭХҮА Хөтөлбөрийн захирал Бёорн Валшдеть, Төслийн менежер Г. Энхтуяа, ”ЦДҮС”ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г. Занданхүү, Ерөнхий инженер Д.Чинбат нар оролцлоо.
ЦДҮС ТӨХК нь юуны өмнө хэт улаан туяаны хэмжилт хийх байгууллагын стандартыг 2016 онд багтаан батлуулах, цаашилбал үндэсний стандарт болгон нутагшуулах тал дээр санаачлага гарган ажиллах болзлыг бүрэн хүлээн зөвшөөрсөн болно.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ