Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн уулзалт боллоо

A- A A+


Photo

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон  “Монгол-Хятадын анхдугаар экспо” арга хэмжээний хүрээнд “Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн уулзалт” боллоо. Монгол Улсын ЭХЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордоноос хамтран зохион байгуулсан энэ уулзалтын зорилго нь хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчинг сурталчлан таниулж, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд гадаад дотоодын аж ахуйн нэгж, компаниудын анхаарлыг хандуулахад оршиж байв. “Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийн уулзалт”-аар харилцан ашигтай хамтран ажиллах, давуу талаа харилцан нөхөх, эко эрчим хүч, ухаалаг хөгжлийг эрчимжүүлэх талаар хоёр талын төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уулзалтад монголын талаас Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн захирал Б.Алтангэрэл, Эрчим хүчний хөгжлийн төвийн дарга Я.Пүрэвжав нарын зэрэг албаны хүмүүс, хятадын талаас  ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч дарга Фү Тайзэн, БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Лян Жипэн, ӨМӨЗО-ны Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ниу Жиуньянь нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын төгсгөлд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ