БОГИНО ХУГАЦААНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

A- A A+


Photo

Хэнтий аймгийн Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн ажлыг ЭХЯ хүлээж авлаа. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шийдвэрээр Хэнтий аймгийн Чингис хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Өндөрхааны цахилгаан дамжуулах 110/35/6 кВ-ын дэд станцын чадлыг  60 хувиар  нэмэгдүүлэх ажлыг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ний Багануур, зүүн өмнөд бүсийн салбар 2015 оны есдүгээр сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

Өргөтгөлөөр 6300  кВа чадалтай 110/6 кВт-ын  Т-2 трансформатор, 110 кВт-ын ТТ, ШинС, Трс, ЦШ, 6 кВт ДХТ-2, Цахилгаан хуваарилах байгууламж зэрэг нэлээд зүйлийг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр Хэнтий аймгийн Чингис хотын цахилгаан эрчим хүчний чадлыг 3-4 МВт-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж, ойрын 8-10 жилийн хугацаанд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах боломжтой боллоо. Шинэ өргөтгөл ашиглалатад орсноор, хамгийн эхэнд аймаг бүрт хэрэгжиж байгаа 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд  Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж байгаа шинэ орон сууцууд найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдэж, үйлдвэр, үйлчилгээний газрууд шинээр нээгдэн ажиллахад эрчим хүчний зүгээс учрах хүндрэл бэрхшээл бүрэн арилж байна гэсэн үг юм.

Хэнтий аймгийн Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцын өргөтгөлийн нээлтийн ёслолд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хэнтий амйгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нарын зэрэг албаны хүмүүс оролцож, үг хэллээ.. Тэд хэлсэн үгэндээ  яам, орон нутгийн удирлагууд хуримтлагдсан асуудлыг богино хугацаанд ийнхүү шийдвэрлэсэн нь цаашдын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжүүлэх боломжийг нээж байна гэв. Дашрамд дурдахад Өндөрхааны 110/35/6 кВт-ын дэд станцыг өргөтгөхдөө Дархан хотод ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжийг иж бүрэн их засварт оруулж, шилжүүлэн байрлуулсан юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ